Dark Light
Нийгэм | 2024-04-03

Даян нуурт олон тооны загас хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас хорогдсон байна” гэх мэдээллийн дагуу Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас томилогдсон ажлын хэсэг тухайн газар дээр ажиллаж байна. 

Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс болох “Даян нуур” гэх газарт нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, амьдрах орчин нь хүчилтөрөгчийн дутагдалд орсноор олон тооны загас хорогдсон байна.

Биологийн хүрээлэнд явуулж нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор  хорогдсон загаснаас дээж авсан бөгөөд одоогийн байдлаар тухайн газарт очсон ажлын хэсэг, идэвхтэн байгаль хамгаалагч нарын хамт  нуурын үхсэн загасыг цэвэрлэн, хуурай газарт гаргаж, устгах ажлыг хийж байна.

Эх сурвалж: Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19