Dark Light
Нийгэм | 2024-04-04

Л.Алтанхуяг нарын шүүх хурал хойшлов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ , 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 /бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх/, 11.6 дугаар зүйлийн 1 /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Э.Бошигт, Б.Ууганзаяа, Н.Батдуулга, Н.Алтангэрэл, Ц.Түмэнбаатар, П.Энхсайхан, Д.Батмарта, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, М.Амартүвшин, С.Билгүүн, С.Алтансүх, Э.Сумьяажаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Хулансамбуу нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээсээ татгалзаж, өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ.  

Шүүх хуралдаан болтол шүүгдэгч Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Б.Ууганзаяа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, бусад шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээв. 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19