Dark Light
Нийгэм | 2024-04-08

Миний ах 8 дугаар ангиа төгсөөд л Онцгойд орсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Баянхошууны шинэ эцсийн буудлын "Миний" дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагч нас барсан.

Нас барсан алба хаагчийн үеэл дүү Ц.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-Таны үеэл ах хэдэн оны хүн байв. Гэр бүлийнх нь талаар эхлээд мэдээлэл өгөөч?

-Манай ах 1984 онд төрсөн. Эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг. 3-18 насны хүүхдүүдтэй. 

-Онцгой байдалд хэзээ орсон бэ?

-8 дугаар ангиа төгсөөд л гал сөнөөгчөөр орсон. Энэ жил тэтгэвэртээ суух болчихсон байсан. 

-Тэтгэвэрт гарах хүсэлтээ өгчихсөн юм байна. Тийм үү?

-Тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөхөөр нөгөөдүүл нь "Байж бай, байж бай" гээд байлгаад байсан юм. Сүүлд "Ямар ч байсан наадмаас өмнө тэтгэвэрт гаргана" гээд хүлээлгээд байсан. Манай ах салаан захирагч байсан болохоор оронд нь орж ирэх дарга байхгүй гээд байлгаад байсан. Тэгээд л ийм юм болчихлоо. 

-Онцгойд орсноосоо хойш мэргэжил боловсролоо дээшлүүлж байсан уу. Ажиллах хугацаандаа амжилт их гаргаж байсан харагдлаа?

-Мэргэшлийн бүх сургалтууддаа суусан. Онцгойд байх бүх л шагналыг авсан. "Мөнгөн морь", "Оны шилдэг гал сөнөөгч" өөр юу юу ч билээ. Бүх л шагналыг авсан. Албандаа нэр хүндтэй алба хаагч байлаа. 2001 оноос эхлээд ажилласан. Тэтгэвэртээ гарах болчихсон байсан. 

-Ахын тань талаарх мэдээллийг анх хаанаас яаж хүргэсэн бэ?

-Онцгой байдлаас эхнэр рүү нь ярьсан. "Танай хүн олдохгүй байна" гэсэн мэдээлэл эхлээд ирсэн. Тэгээд эхнэр нь бидэн рүү ярьсан. "Дөрвөн хүн гал руу ороод нэг нь гарч ирэхгүй байна. Жанчив гарч ирээгүй" гэнэ гээд ярьсан. Бид мэдээд сандралдаж байх хооронд л "Нас барсан байдалтай олдлоо" гэдэг мэдээлэл ирсэн. 

-Ар гэрийг нь Нийслэлийн онцгой байдлын газраас хүлээж авсан байна. Тухайн үед албаныхан юу гэв?

-Болсон процессийг ярьсан. Галаа унтраачихаад 3 давхарт гартал доошоо хараад уначихсан байсан. Түлэгдсэн үү, угаартсан уу мэдэхгүй. Ямар ч байсан уруугаа хараад уначихсан байсан гэсэн. Тэгээд Онцгой байдлын дарга Дашням гэж хүн өөрөө орсон гэнэ. Бие бүрэлдэхүүн огт хүрэлгүй цагдаа дуудсан. Цагдаа авч яваад, Шүүх шинжилгээн дээр ирсэн. Бид бас ирчихсэн байна. Шүүх шинжилгээнийхэн шинжлэх гэтэл одоо Тагнуулынхан ирж үзнэ гэнэ. Тагнуул үзэхээр Шүүх шинжилгээ урьдчилсан байдлаар үзээд, маргааш задлангаар ороод эцэслэн тогтоогдоно гэдэг зүйл ярьж байна. 

С.ОТГОНБАЯР 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19