Dark Light
Нийгэм | 2026-11-21

СОЁЛЫН ЭЛЧ НАРЫГ ТОМИЛОВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | ГХЯ
Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Самандарын Цогтбаяр, Сэрээтэрийн Цацралт нарыг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ГХЯ дээр хүлээн авч уулзан Соёлын элчийн гэрчилгээг нь гардуулав. 
 
 
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Цацралт нь баримтат гэрэл зургийн салбарт 40 гаруй жил ажиллах хугацаандаа Монгол орны түүх, соёл, нүүдэлчдийн өв уламжлал, байгалийн үзэсгэлэнг дотоод, гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа уран бүтээлч юм. 
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр нь шог зураг, дүрслэх урлагийн салбарт ажиллаж, үндэсний үнэт зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан сурталчилж байгаа билээ. 
Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нар нь “Арт аялал” төслийнхөө хүрээнд Монголын түүх, соёлын өвийг эрэн сурвалжлах, судалгааны эргэлтэд оруулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08