Dark Light
Нийгэм | 2024-04-08

Үхэр: Тайван өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 4-р сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бодлогошрох өдөр. Алдаа оноо, хууран мэхлэлт зэрэг нь таны уран бүтээл болон бусад амжилтад сөргөөр нөлөөлнө. Мөн өөрт ирсэн ажлын санал болгоныг хүлээж авах гэсний хэрэггүй. Ард нь гарах үр дүнг давхар тооцоолох хэрэгтэй. Таны сул дорой байдал чинь буруу шийдвэр гаргахад хүргэж мэднэ. Хэт ачаалалтай ажиллахаас зайлсхийх хэрэгтэй. 

Үхэр: Тайван өдөр. Тавьсан зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөрийн бүх боломжийг ашиглахаас гадна та өөртөө баг бүрдүүлэх шаардлага тулгарч магадгүй. Та олны хүчээр үйл ажиллагаагаа явуулахад найдвартай үр дүнд хүрнэ. Бүсгүйчүүд хуучнаа халж, шинийг эрэлхийлэх аянд морджээ. Тэд өөртөө бүрэн шинэчлэлт хийхээр шийдсэн тул тэднийг хэн ч зогсоож чадахгүй. 

Ихэр: Буруу мэдээллээс болж үйл ажиллагаагаа доголдуулах, хяналт шалгалтад өртөж магадгүй. Хувийн харилцаа тань ажил хэрэгт тань муугаар нөлөөлж болзошгүй тул алба амины ялгаагаа сайн баримтлах хэрэгтэй. Авто техник сонирхдог, ажилладаг хүмүүст аз тохионо. Тэдний сонголт үргэлж зөв, оновчтой байх болно. 

Мэлхий: Таны зөн совин санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд тус болж мэднэ. Зарим тохиолдолд лам хувраг, бөө удган гэхээсээ илүүтэй өөрийн мэдрэмждээ найдах нь тус болдог гэдгийг санаарай. Бүсгүйчүүдийн хувьд хувийн амьдралд нь зарим нэг асуудлууд гарч ирж магадгүй. Таныг хэн нэгэнтэй учруулах романтик уулзалт хүлээж байна. 

Арслан: Гэр бүлийн гишүүдийн дунд ихээхэн мөнгөтэй холбоотой асуудал гарч мэднэ. Энэ байдлаас болж олон хүнийг зовоож шаналгах ч цаг нь ирэхэд учир нь олдоно гэдэгт найдаж болно. Амьдралын эрч хүч, зохион байгуулах авьяас, хувийн харилцаа зэрэг нь сайжирч, олон нааштай үр дүнг авчирна. Хайр дурлалын хувьд эсрэг хүйстний анхааралд өртөхдөө амархан байх болно. 

Охин: Хянуур өдөр. Та санаатай ч бай санамсаргүй ч бай ямар нэгэн буруу үйлд татагдах, буруу зуршилтай болсон бол түүнээсээ яг одоо татгалзахыг зөвлөж байна. Энэ нь яг одоо биш юмаа гэхэд тун удахгүй танд хор хөнөөл учруулах болно. Харин бүсгүйчүүдийн хувьд уур амьсгал таатай, ааш зан сайхан байх бөгөөд энэ өдөр өөрийн хамгийн дургүй зүйлээ хийвэл амжилттай байх болно. 

Жинлүүр: Та хүмүүсийн зовлон жаргалыг хуваалцаж, тэдэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлнэ. Хүн бүртээ ганцаарчлан уулзах хэмжээний цаг завыг өөртөө олгоно. Зарим хүмүүсийн хувьд хамтын ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ гээд олныг хамарсан үйл явдлууд ихээхэн ядрааж магадгүй юм. Та өөрийн ухамсраараа эмнэлгийн урьдчилсан үзлэгт хамрагдахад буруудах зүйлгүй. 

Хилэнц: Аливаа хэл ам, үймээн шуугианаас холуур байхыг зөвлөж байна. Алба амины бүх төрлийн харилцаандаа анхаарч, уур бухимдал, тэвчээргүй зан гаргахаас сэргийл. Мөн олон асуудлыг зэрэг шийдвэрлэх гэж хамаг хүч тэнхээ, нервээ барах хэрэггүй. Гэр бүлийн хүрээнд аливаа зөрчилдөөнөөс зайлсхийж, болохгүй зүйлсийг дараагийн өдөрт шилжүүлээрэй. 

Нум: Хайр дурлал, янаг амрагийн явдлууд халуухан, өрнөл, адал явдал ихтэй байна. Өрх тусгаарлах, хурим найрын үйл ажиллагаанд очих, зэрэгт өлзийтэй. Аливаа ажилдаа хөндлөнгийн хүмүүсийг татан оролцуулах гэсэн оролдлого тань бүтэлгүйтэж, төлөвлөгөө тань нурж мэднэ. Санхүүгээ дээшлүүлэх боломжийг зөвхөн дэргэдээсээ хайх хэрэггүй.

Матар: Сэтгэл санааны байдал тайван, бүх өдрийн турш өөртөө эрх чөлөөг олгож, гэр бүл хайртай хүмүүстэйгээ өдрийг зугаатай өнгөрүүлэхийг эрхэмлэ. Эд хөрөнгөтэй холбоотой асуудлууд урган гарч ирнэ. Буруу зуршилтай, муу хүмүүсийн нөлөөнд автахгүй байхыг зөвлөж байна. Чухал зүйлийн талаар шийдвэрлэх гэж байгаа бол хөнгөн хуумгай хандах хэрэггүй.

Хумх: Та таатай байдал, зайлшгүй нөхцөл хоёрын дундаас сонголт хийх болж магадгүй. Энэ нь таны хүсэл сонирхол огтхон ч хамаагүй байж шийдвэр гаргахад хэцүү, эргэлзээтэй байх болно. Зөн совин, зүүд зэрэг далдын хүч, мэдрэхүйд найдах хэрэггүй. Та өөрөө өөртөө эзэн байж амьдралын чухал шийдвэрээ бусдаар мэдүүлэх гэсний хэрэггүй. 

Загас: Өөдрөг өдөр. Өөрийгөө илэрхийлэх, авьяасаа гаргах, эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаа нь туйлын тогтворгүй байна. Хайр сэтгэлийн холбоотой хүнтэй учрах, зарим үйл явдлын өрнөлийг нухацтай бодоход хүргэнэ. Хувийн амьдралаа зохиох хэмжээний эрхэм хүнтэйгээ учрах болно. Таны үнэнч, өөрийнхөөрөө байдал тань ихээхэн эерэг үр дүнг авчирна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19