Сүүлийн 3 сарын хугацаанд Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудын зарын томоохон группуудад "Хүүхдийн ор Дэггүй моньд" гэсэн хаягнаас хүүхдийн ор зарна гэсэн мэдээллийг байршуулж, тухайн худалдан борлуулах бүтээгдэхүүнийхээ зургийг үзүүлэн, захиалгын төлбөрийг урьдчилан авах хэлбэрээр бусдыг хууран мэхлэх залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Түүнчлэн орон нутгийн хэмжээнд өвсний болон малын өвс тэжээл авна зарна гэсэн олон дагагчтай группуудад мэдээллийг байршуулж, иргэдийг залилах үйлдэл 3 хоногт 13 удаа бүртгэгдэн, цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд цахимд байршуулсан эх сурвалж тодорхой бус бараа бүтээгдэхүүнийг худалдан авалт хийж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
АДМИН







Нийгэм




