Dark Light
Нийгэм | 2024-04-09

Бараа бүтээгдэхүүн зарна хэмээн 11 иргэнийг залилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн 3 сарын хугацаанд Баянхонгор, Өвөрхангай аймгуудын зарын томоохон группүүдэд "Хүүхдийн ор дэггүй монди" гэсэн хаягаас "Хүүхдийн ор зарна" гэсэн мэдээллийг байршуулж тухайн худалдах бүтээгдэхүүнийхээ зургийг үзүүлэн захиалгын төлбөрийг урьдчилан авах хэлбэрээр бусдыг хууран мэхэлж залилсан үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Түүнчлэн орон нутгийн хэмжээнд өвсний худалдаа,  малын өвс тэжээл авна, зарна гэсэн зарыг  олон дагагчидтай группүүдэд байршуулж иргэдийг залилах тохиолдол 3 хоногт 13 удаагийн үйлдэл бүртгэгдэн шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байна.  

Иймд цахим орчинд байршуулсан эх сурвалж тодорхой бус зараар бараа бүтээгдэхүүнийг худалдан авалт хийж энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19