Dark Light
Нийгэм | 2024-04-09

"Хүүхдийн мөнгийг архинд биш хүүхдэдээ зарцуулаач"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хүүхэд хамгааллын 108 төвд ажиллалаа.

Х.Булгантуяа: "ЭТТ ногдол ашгийг олгосны дараа төвд ирэх дуудлагын тоо эрс нэмэгджээ. Эцэг, эхчүүд минь нандин үрээ хайрлаж, хамгаалаач. Ер нь сар бүрийн 20-ны үеэр хүүхдийн мөнгөний олголтын дараа болон баяр ёслолын үеэр томчуудын архидалт хавтгайрч, хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгддэгийг ажилтнууд хэлж байна. Хүүхдийн мөнгийг архинд биш хүүхдэдээ зарцуулаач. Боловсролын орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт мөн нэмэгдэж байна. Хүүхдээ хаана хэнтэй нөхөрлөж, өөрт нь юу тулгамдаж байгааг маш сайн ойлгож, мэдэрч ярилцмаар байна. Хүүхдүүдийнхээ найз нөхдийн хаяг утсыг бүртгээд, эцэг эхтэй нь мөн холбоотой байгаарай" 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19