Эрдэнэт хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайн мод, бут сөөг, ургамалан хашлага болон зам дагуу ургасан улиас модонд мөчрийн тайралт, таналт, ишний шуулт, хэлбэржүүлэлт хийх ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Нийт 474 ширхэг улиас, агч, монос, хайлааст тайралт хийж, 31.2 мянган уртааш метр шар хуайс тэгшиллээ гэж Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас мэдээллээ.
Ногоон байгууламжаас гарсан улиас модны 96-рейс хогийг зөөж буулгасан байна. Түүнчлэн иргэд аж ахуй нэгжээс ирсэн хүсэлтийн дагуу орон сууцны гаднах модыг таналт хийж хэлбэржүүлэн доороос нь ишний шуулт хийжээ. Үүнд, аймгийн Цагдаагийн газар-68 ширхэг, Хүүхэлдэйн театр-7 ширхэг, Зэст баг 1 хорооллын 12,13,14,15, 17- байрнуудад-13 ширхэг нийт 88 ширхэг модонд шуулт хийсэн байна.
Таналт болон тайралтын ач холбогдол нь гэмтсэн, хатсан өвчилсөн хэсгийг авснаар ургалтыг эрчимжүүлдэг. Хатсан мөчир салаа нь үндэсний системд ачаалалд өгч цаашдын ургалтад саад болохоос гадна модны чийгийг алдагдуулах шалтгаан болдогтой холбоотой.
Харин бутлаг модонд хэлбэржүүлэлт хийх нь ногоон байгууламжийн арчилгаанд чухалд тооцогддог. Хэлбэрийг нь жигдрүүлэх зорилгоор удаан ургалттай модны сүүлийн жилийн өсөлтийн 25-аас 30 хувийг, түргэн ургалттай модны өсөлтийн 60-аас 75 хувийг тайрдаг байна.
Эх сурвалж: Орхон аймгийн Засаг даргын тамгын газар
АДМИН







Нийгэм




