Dark Light
Нийгэм | 2024-04-09

Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр танхимаар зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын батлагдсан хөтөлбөрт тусгагдсан хэмжих хэрэгслийн загварыг туршсан ажлын хэсгийн 6 санал, дүгнэлт, хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхыг үнэлсэн ажлын хэсгийн 2 санал, дүгнэлт зэрэг нийт 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Тодруулбал: 

- Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд усны тоолуурын -12, 

- Цахилгааны 1 ба 3 фазын тарифт электрон тоолуур-2, 

- Шингэний тоолуур-1, 

- Амьсгал дахь спиртийн агууламж тогтоох хэмжүүр-1 загварыг тус тус шинээр бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгохоор болов. 

Мөн хэмжил зүйн үйл ажиллагааг эрхлэхээр цахилгаан болон физик, химийн хэмжлийн төрлөөр чадавхаа үнэлүүлсэн 2 аж ахуйн нэгж байгууллагыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08