2024 оны 4-р сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хоёрдмол өдөр. Эрчүүд өнөөдөр тэр бүр тохиолдоод байдаггүй сэтгэл гутрал, гуньхралтай тулгарч үүнээс өөрийгөө авч гарахын тулд биеийн хүчний ажил хийх, хүнд спортоор хичээллэх эсвэл бүр эрсдэлтэй ажилд гар бие оролцохыг хүснэ. Бүсгүйчүүд өөртөө итгэлтэй байж, тав тух, сэтгэлийн амар амгаланг мэдэрч болох зүйлээр ажлаа сонгоно. Тэдний хувьд өнөөдөр азтай байж, сайхан боломжууд ч гарч ирнэ.
Үхэр: Хоёрдмол өдөр. Танд ирсэн мэдээллийн үрээр та өнөөдрийн ажлын ахицаа ахиулж чадахгүйд хүрнэ. Бодит амьдрал таны дотоод ертөнцөд бага багаар нөлөөлж эхэлнэ. Энэ нь таны харилцаанаас илт харагдана. Болж буй бүхий л зүйлийг гүнд нь ортол ухаж, ухаарах гэсний хэрэггүй. Та мөнгөтэй холбоотой асуудлаас хол хөндий байдаг ч өнөөдөр бол түүний хүчийг мэдрэх болно.
Ихэр: Олон хүмүүс өөрт тохиолдсон олон асуудлаа цэгцэлж ард нь гарч чадна. Аливаа үүссэн үл ойлголцол зөвөөр шийдвэрлэгдэнэ. Энэ өдөр хуучин холбоо харилцаагаа бататгах, хамтрагчтайгаа төлөвлөгөө боловсруулах зэрэгт таатай. Өөрийгөө бүх хүнд нээлттэй байлгах боловч дотоод сэтгэлээ, амьдралаа бүгдэд дэлгэх хэрэггүй. Хамгийн гол, чухал гэсэн зүйлдээ ач холбогдол өгч, хүчээ зориул.
Мэлхий: Таны санхүүгийн таагүй асуудал өнөөдөр ч адил үргэлжилсээр байна. Их хэмжээний биш ч жижиг сажиг хэрэгцээнүүдээ хангахад хүндрэл тулгарна. Та шинийг эрэлхийлж, шинэ эх үүсвэртэй болохыг туйлын их хүснэ. Та мэргэжлийн салбартаа тийм ч доогуур үнэлэгдэх мэргэжилтэн биш гэдгээ харуулж чадна. Таны гутранги, урамгүй байсан сэтгэл санааны байдал оройдоо сайхан цэлмээд л ирнэ. Таны ирээдүй гэрэлтэж эхэлнэ.
Арслан: Өөрийн хийсэн бүтэлгүйтлийг өөр бусдад тохох гэж хичээснээс болж та ажил дээрээ нэлээд хурц шүүмжлэлд өртөх болно. Асуудал аяндаа шийдэгдэх тул хэт олон нийтийг хамруулахгүй байсан нь дээр. Хамаатан садантайгаа холбогдож, чухал яриаг өрнүүлэх нь ахмад хүмүүстэй холбоотой сайхан ажлын эхлэл байх болно. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, нэгэн зорилгын төлөө тууштай байж чадсан, хүч хөдөлмөрөө зориулж байгаа таныг од гараг ивээж удахгүй амжилтын буухиа эхлэх болно.
Охин: Өнөөдөр эрчүүд ном зохиол унших, кино театрт очих, хөгжим сонсох зэрэг гэгээлгээр цагийг өнгөрүүлэхийг хүснэ. Зорьсон ажил бүтэмж муутай байсан ч таны өөдрөг үзэл, бадрангуй зан тань энэ өдрийг аврах болно. Аз туршсан эрсдэлтэй алхам хийхгүй байхыг сануулж байна. Энэ танд болон таны ойр дотнын хүмүүстэй холбоотой тул та тэдэнд бас сэрэмжлүүлж сануулаарай. Биеийн хүч, хөлс гарах ажил хийхэд таатай.
Жинлүүр: Та өөрийн зорилгодоо хүрэхийн тулд сохроор бүү урагшил. Өөрийн боломж бололцоогоо ашиглахдаа шүүмжтэй ханд. Өөртөө анхаарал тавьж, ажил хэрэгч байдлаа алдалгүй эргэн тойрны хүмүүсийн итгэл найдварыг алдахгүй байхыг хичээ. Энэ өдөр таны дотоод мөн чанар бодлогошронгуй байна. Үг үйлдэл хоёртоо анхааралтай бай. Хэт туйлширсан бодлоосоо сал.
Хилэнц: Хувийн амьдралдаа бага ч гэсэн өөрчлөлтийг хийж чадна. Өөрийн материаллаг байдлаа сайжруулах, санхүүгийн байдлаа сайжруулах гарцыг олж чадна. Хүндэлж биширч явдаг хүнээсээ сайхан сургамж, зөвлөгөө авах боломж тохионо. Та өөрийн бие даасан, шулуун шударга зангаараа түүний анхаарлыг татаж чадна. Таны хувьд хэдэн өдрийн турш үргэлжилсэн таагүй байдлаас бүрэн гарч чадна.
Нум: Олон жилийн хичээл зүтгэл, хоёргүй сэтгэлээр ажилдаа хандаж байсныг тань хамт олон, олон нийт үнэлэх болно. Өнөөдөр таны амьдралын мартагдашгүй чухал өдрүүдийн нэг болох болно. Үр хүүхдээ хараа хяналтгүй үлдээснээс үүдэлтэй бэртэл гэмтэлд өртөж болзошгүй. Байж болох аюулыг урьдчилан харж, анхааралтай байхыг сануулж байна. Ирт мэс, цахилгаан багаж хэрэгсэлтэй болгоомжтой харьцаарай.
Матар: Өнөөдөр магадгүй эрчүүдийн хувьд азгүйдэлд нэлээд өртөнө. Төлөвлөгөөнд багтаагүй зардлууд эсвэл гэр бүлийн хүний хэт үрэлгэн байдлаас болж таны бодож байсан ашиг санасан хэмжээнээс хэт доод хэмжээнд байна. Бүсгүйчүүдийн хэтэрхий бардам зан, залхуу, хойрго байдал нь авьяас чадвараа нээн харуулах таатай боломжийг үгүй хийнэ. Өнөөдөр таны сэтгэл санаа нэг л таагүй хурцадмал байдалд байна.
Хумх: Төгс өдөр. Та энэ үеийг удаан хүлээж, олон удаа төлөвлөж байсан ч бүтэлгүйтдэг байсан. Гэвч өнөөдөр танд боломж тохиож өөрийн хүслийг биелүүлэх боломжтой болж байна. Үдээс хойш хөнгөн хуумгай хэл ярианаас болж үл ойлголцол, бага хэмжээний маргаан гарч магадгүй. Өнөөдөр хайр дурлалын хувьд аз жаргал, баяр баясгаланг дагуулна гэдгийг од гараг танд амлаж байна.
Загас: Ажилдаа өөрийгөө бүрэн дайчилснаар зарим нэг алдаагаа залруулж чадна. Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах, хүнтэй танилцах, эрүүл мэндэд харшлах зүйлсийг бүү хийгээрэй. Таны амиа хичээсэн зан, догшин ширүүн авир зэрэг нь олон асуудал үүсгэж мэдэх тул аливаа асуудлыг шийдвэрлэхдээ тайван байдлыг эрхэмлээрэй. Ухаалаг, тэвчээртэй байснаараа энэ өдрийн муу бүгдээс зайлсхийж чадна.
АДМИН







Нийгэм




