Dark Light
Нийгэм | 2024-04-10

“Ариг гал” ХК нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон их сургуулиас 115-р сургууль хүртэлх 200 гаруй метр замын газар чөлөөлөлтийн асуудлаар хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн 3 дугаар сарын 29-нд Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан.

Уулзалтаар нийслэлийн удирдлагууд замын нөлөөллийн бүсэд өртсөн газрыг чөлөөлөх, үйлдвэрийн байрны гадна талын нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан төмрийн хог, төмөр эдлэлийг нүүлгэн шилжүүлж, тус талбайг чөлөөлөхийг компанийн удирдлагууд тавьсан. 

Тэгвэл өчигдөр “Ариг гал” компани нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, хураасан төмөр эдлэлийг нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар тус компанийн төлөөлөл замын асуудлаар дахин Нийслэлийн засаг даргатай уулзаж, газар чөлөөлөлтийн асуудлаар зөвшилцөхөөр болжээ. 

Ташрамд дуулгахад уг замын өртөг төсөвт суугаад хоёр жил орчим болсон бөгөөд газар чөлөөлөөгүйн улмаас бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байна.  Зам ашиглалтад орсноор 115 дугаар сургууль, Улаанбаатар сувилал чиглэлд хойноосоо шууд орох боломж бүрдэж, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэр комбинатын замын ачаалал буурах боломж бүрдэх юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19