Dark Light
Нийгэм | 2024-04-10

IELTS-д хамгийн өндөр оноо авсан сурагч

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Элит ОУДС-ийн 12 дугаар ангийн сурагч Баттулгын Хангай нь IELTS буюу олон улсын Англи хэлний стандарт шалгалтад 2023 онд хамгийн өндөр оноо болох 9 оноо авсан бөгөөд энэ нь Монгол Улсын хамгийн залуу насандаа хамгийн дээд оноо авсан үзүүлэлт болсон юм. Түүнд өнөөдөр /2024.04.10/ Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир талархал гардуулж, амжилт хүслээ.

Тэрээр SAT буюу Америкийн стандарт Математик, Англи хэлний шалгалтад 2023 оны 8 дугаар сарын 27-нд оролцож, 1600-гаас 1510 оноо авсан нь энэ онд шалгалт өгсөн дэлхийн нийт оролцогчдын топ 1%-д багтсан байна.

Америкийн топ сургууль болох Yale University-д болсон World Scholar's Cup Tournament of Champions тэмцээнд 2022 оны 11 дүгээр сарын 17-нд оролцож, нийт 50+ орноос ирсэн 1600+ оролцогчдоос Зохион Бичлэгийн тэмцээнд 4 дүгээр байр эзэлж, Топ-10 оролцогчийн цом хүртсэн.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улсын загвар хуралд 2023 оны 11 дүгээр сарын 26-нд  оролцож, Эдийн засаг, Нийгмийн хорооны шилдэг төлөөлөгчөөр шалгарсан, мөн нийт хурлын Шилдэг төлөөлөгчөөр тодорчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19