Dark Light
Нийгэм | 2024-04-10

Галд өртсөн 207-р байр ашиглалтын шаардлага хангахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Дүнжингарав"-ын уулзварт болсон дэлбэрэлтэд өртөж шатсан 207-р байрны оршин суугчид Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулж, албаныхантай уулзлаа.

Хохирогчдын төлөөлөл: 

-Газын дэлбэрэлтээс хойш 78 хонож байна. Энэ хугацаанд ямар нэг дүгнэлт, эцсийн хариу өгсөнгүй. Цаашдаа яах вэ гэсэн байр суурьтай байна. Бидний асуудлыг хурдан шуурхай шийдэж өгөөч ээ. Бид түрээсийн байранд одоогоор амьдарч байгаа ч гэсэн түрээсийн байрны хугацаа талдаа орчихлоо. Бидний байрыг сэргээн засварлах боломжтой бол тэр ажилдаа орооч ээ гэдэг шаардлагыг тавьж байгаа. 

Дүгнэлтийг бидэнд эхэлж танилцуулахгүйгээр хэвлэл мэдээллийнхэнд ойлгомжгүй тайлбар өгсөн. Бид тодорхой тайлбар, эцсийн дүгнэлтийг шаардаж байна.

БХЯ-наас дүгнэлтээ өгнө гээд удаж байна. Бид Шадар сайдтай уулзаж, тодорхой шийдэл хүсч байна. Төр ард иргэдийнхээ орон байрны асуудлыг бүрэн шийдэж өгнө гэсэн. Нураагаад барина уу, засвар хийнэ үү хамаа алга. Бид байрандаа ормоор байна.

Ажлын хэсгийн мэдээлэл:

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат:

-Галд өртсөн 4 барилгаас хамгийн их хохирол амссан нь 207-р байр. Ажлын хэсэг нэгдүгээр сарын 24-нд байгуулагдаад 26-наас газар дээр нь судалж шинжлэх ажлуудыг хийсэн. Гуравдугаар сард газар дээр хийх судалгаа шинжилгээ, хяналт шалгалтын ажлууд дууссан. Одоо дүгнэлтүүдээ нэгтгэж гаргах ажил хийгдэж байна. Гал өртсөн барилгаас авсан дээжүүд дээр мэргэжлийнхэн ажиллаж байгаа. Лабораторын шингжилгээний ажлууд дээр хугацаа орсон тал бий. Мэргэжлийнхэн тооцолол хийж дүгнэлт бэлэн болсон. Гаргасан дүгнэлтүүдээ УОК-т тайлагнана. Бусад ажлын хэсгүүдийн дүгнэлт нийлж, УОК-ийн мэдээлэл болж гарна. Барилгыг нурааж шинээр барих уу, засах уу гэдэг шийдвэрийг УОК гаргана. Өнөөдөр албажаад УОК руу дүгнэлт явна. Засгийн газрын хуралдаан дуусаад хүргэж өгнө. Та бүхэн цуг яваад өгч болно. 

Барилга хот байгуулалтын салбарын Ерөнхий байцаагч М.Сандуйжав:

-71 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж үндсэн дүгнэлтээ гаргаж дууслаа. ШУТИС-ийн багш нараас бүрдсэн бүтэн барилга дээр дүгнэлт хийдэг компани газар дээр нь ажилласан. 207-р байр газар хөдлөлтийн үед тэсвэргүй байх ийм дүгнэлт гарсан. Халалт өгч барилгын арматур нүүрс хүчлийн хий нэвчиж, хэзээ мөдгүй зэврэлт үүсч газар хөдлөлтөд тэсвэргүй байх ийм дүгнэлт гарсан. 207-р байр ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг УОК-т хүргүүлнэ. Шийдвэрийг УОК-оос гаргах байх.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19