Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга Т. Болормаагаас тодрууллаа.
Он гарсаар цагдаагийн байгууллагад хүүхэд алга болсон тохиолдол хэд бүртгэгдсэн бэ?
2024 он гарсаар нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт насанд хүрээгүй 360 хүүхэд сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 359-ийг нь олж тогтоон эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн бол 13 настай нэг охиныг одоогоор эрэн сурвалжилж байна.
Хүүхдүүд алга болсон дийлэнх тохиолдлууд ямар шалтгаантай байв?
Утасны цэнэг дууссан, найзындаа байсан, ирдэг цагаасаа хоцорсон, тоглоомын газарт байсан, айлд байсан, хамаатныдаа очсон гэх тохиолдлуудад ихэнхдээ эцэг эх, асран хамгаалагчид дуудлага мэдээлэл өгсөн байна.
АДМИН







Нийгэм




