УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-УОК-оос зудын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Цаг уур орчны шинжилгээний газраас хамгийн сүүлд хийсэн үнэлгээгээр буюу гуравдугаар 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүлтэй байсан бол өнөөдрийн байдлаар буюу дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар 5 орчим хувьд нь цасан бүрхүүлтэй байна. Өвлийн цас хайлж дуусаагүй хамгийн их цастай аймаг Увс. Мөн Баянхонгорын өмнөд хэсэг бага хэмжээний цастай. Нийт нутгийн хэмжээнд цасан бүрхүүл буурсан.
Улс хэмжээнд нийт 6.3 сая мал хорогдсон. Оны өмнөх мал тооллогын нийт дүнгийн 9.6 хувийг эзэлж байна. Малын хорогдол Сүхбаатар аймаг 1.566.000, Хэнтий аймаг 842.000, Архангай аймаг 658.000, Дорноговь аймаг 523.000, Төв аймаг 535.000, Булган аймагт 318.000. Нийт малын 9.6 хувь хорогдсон. Улсын хэмжээнд малын сэг зэм устгах ажил аймаг орон нутагт зохион байгуулагдаж байгаа. 513 мянган малын сэг зэмийг устгасан.
Голуудын эхээр их хэмжээний цасан бүрхүүл хуримтлагдсан. Шар усны үерийн эрсдэл арилаагүй хэвээр. Усыг соруулах, далан шуудуу татах ажлыг хийж байна. УОК-т 3.6 тэрбум төгрөгийн хандив бэлэн мөнгөөр цугласан.
АДМИН







Нийгэм




