Баянгол дүүргийн 11-р хорооноос өчигдөр буюу 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15:45 минутад "Найзтайгаа уулзаад ирье" гэж яваад алга болсон 13 настай Х-г өнөөдөр /2024.04.10/ E-mart худалдааны төв дотор явж байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэж өглөө хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН







Нийгэм




