Өнөөдрийн буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эрч хүч байх тул эрх чөлөөг хүснэ. Зарим хүмүүс зугаа цэнгэл хөөцөлдөн идэвхтэй байхыг тэмүүлнэ. Спортоор хичээллэх нь тааламжтай байна. Харин хэт биеэ тоон бардамнах, өөрийгөө бусдаас дээгүүрт тавих зэрэг нь ойр дотнын хүмүүстэйгээ маргалдах шалтгаан болно. Мөн гаднын халдлагад өртөхөөс болгоомжил. Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Элдэв адал явдал хайж биеэ гаргуунд гаргах хэрэггүй.
Үхэр: Ажил ихтэй ч амрах шаардлагатай өдөр хүлээж байна. Гэхдээ ихэнх үхрийнхэн залхуурсан байдалтай удвал боломжийг алдана гэдгээ ухаар. Гадна талдаа харуулах тайван байдал эелдэг зан төлөв тань хүнд асуудлыг зөв шийдвэрлэхэд тусална. Таатай орчинд хувийн амьдралын амтыг авна. Цаг агаарын тэнцвэргүй байдлаас хамаарч бие эрхтэн сулрах, ужиг өвчин сэдрэх магадлалтай.
Хамтатгах: Шийдэмгий өдөр. Амьдралын идэвхтэй үйл ажиллагааныхаа аль хэсэгт хичээл зүтгэл, хүчин чармайлт гаргахыг тодорхойлох хэрэгтэй. Танд олон зүйлийг бүтээж туурвих, ажиллаж хөдөлмөрлөх эрч хүч, идэвх зүтгэл өсөн нэмэгдэнэ. Хэрэв та одоо хийж багаа зүйлдээ бодитоор хандаж чадвал асуудалд орохгүйгээс гадна тодорхой хэмжээний амжилтаас атгах болно.
Мэлхий: Таны тусч, бусдад үгүй гэж хэлж чаддаггүй занг тань олон хүн ашиглахыг хүснэ. Та өөрийн хэргийг хойш тавьж бусдад туслах нь зарим тохиолдолд танд сөргөөр нөлөөлж, таныг хойш татахад хүргэнэ. Ашиггүй холбоо сүлбээгээ нэг мөсөн цэгцэлж өөртөө орон зайг бүрдүүлээрэй. Энэ өдрийн таагүй чиг хандлага нь танд хүчтэй нөлөөлж магадгүй.
Арслан: Шинэ ажлыг их эрч хүчтэйгээр эхлүүл. Бизнесийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, ойр дотнын хүмүүстэй харилцаагаа сайжруулахад таатай. Сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй. Энэ нь асуудлыг бодитоор харах боломжийг тань, зөв шийдвэр гаргахад тань ихээхэн нөлөөлнө гэдгийг санаарай. Зарим нэг нь оюундаа хөрөнгө оруулалт хийхийг илүүд үзэж зарим нэг нь ар гэрээ хувийн амьдралаа төвхнүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулна.
Охин: Тайван өдөр. Богино хугацааны аялал төлөвлөж оюун санаагаа, тархиа амрааж өөртөө эерэг эрч хүчтэй энергийг хуримтлуулаарай. Дотнын найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүл. Энэ нь танд сайхан амралт болох болно. Зарим нэг нь орчин нөхцөлөө сольж онцгой зүйл хийхийг хүснэ. Өөрт тохиох бүхий л сайн сайхныг хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай.
Жинлүүр: Олонх хүмүүс ямар нэг зүйлийг бий болгохын тулд, бүтээхийн тулд сэтгэлээ чилээнэ. Сэтгэл санаа мэдрэмжээ өөрийн үйл хөдлөлийн үндэс болгож болохгүй. Таны эргэн тойронд ямар ч асуудал, зөрчилдөөн тулгарсан та тайвнаар ажигла. Дунд нь орж хутгалдаж болохгүй. Залуус хөнгөн хуумгай, огцом ширүүн зангаасаа болж хэрэг төвөгт орооцолдох магадлалтай.
Хилэнц: Бичиг цаас, албан ажил, төрийн болон хувийн байгууллагаар явж амжуулах гадуур хөөцөлдөх ажилд амжилттай байх болно. Харин цахилгаантай холбоотой, барилга байгууламжтай холбоотой хүнд хүчир ажлууд эрсдэл дагуулах магадлалтай байна. Эрүүл мэндэд ямар нэгэн аюул тулгарч болзошгүй тул туйлын анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Нум: Ямар нэгэн ажлын араас хөөцөлдөж байгаа бол өнөөдөр ч гэсэн алгасалгүй түүнийхээ төлөө ажилла. Таны идэвх, уйгагүй зан тань ямар нэгэн амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байж болно. Та өнөөдөр хэнээс ч тусламж дэмжлэг авахыг хүсэхгүй. Бүсгүйчүүд тэр тусмаа хүч чадлаа бусдад харуулж, үнэлэгдэж чадна.
Матар: Материаллаг байдал өсөн нэмэгдэж магадгүй. Гэхдээ ололт, шинэ санаагаа сэтгэл болоод оюун ухааны тэмүүлэл, зорилгодоо нийцүүлэх хэрэгтэй. Танд зөвхөн анхаарлаа төвлөрүүлж, бүхий л зүйлээ бүрэн зориулж чадсан тохиолдолд л амжилт ирнэ гэдгийг санаарай. Үдээс хойш амжилттай хэрэгжих гэрээ хэлэлцээр хийж магадгүй.
Хумх: Энэ ордны эрчүүд хайр дурлалаасаа болоод тогтворгүй байж зарим нэг чухал зүйлээ умартаж байна. Тэд ямар ч бүсгүйтэй амархан дотносож, өөрийн болгож чадна. Хувийн амьдралдаа ямар нэгэн шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Та хэн нэгэнд ам гарч болохгүй. Үүнээс болж асуудалд орж болзошгүй тул сэтгэлийн хөөрлөөр бусдын өгөөш болохгүй байхыг анхааруулж байна.
Загас: Өнөөдөр таны хувьд тун таатай өдрүүдийн нэг юм. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд гадаад байдал, эмэгтэйлэг чанар нь улам дээшилж, дэгжин хээнцэр байдал ноёрхоно. Тэд олны дунд од мэт л гялалзах болно. Эрчүүд ч мөн дүр эсгэхгүй өөрөөрөө байж чадвал өөрийгөө хэчнээн аз жаргалтай хүн бэ гэдгээ мэдрэх болно. Та өдөр бүр талархсан сэтгэлээ илэрхийлж байгаарай.
АДМИН







Нийгэм




