Dark Light
Нийгэм | 2024-04-11

Зам тээврийн ослоор нэг иргэн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 219 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ Ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын  автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 09:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19