Dark Light
Нийгэм | 2024-04-11

Вьетнам иргэд 15.5 сая төгрөгийн хандив өгөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцсон юм.

Энэ үеэр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцаж, зудын гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа 600 гаруй Вьетнам иргэнээс ирүүлсэн 15.5 сая төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө.

Дашрамд дурдахад, Тус улсын Засгийн газар болон Монголд ажиллаж, амьдардаг Вьетнам иргэд 2021 онд ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулж мөн хандив тусламжийг үзүүлж байсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19