Dark Light
Нийгэм | 2024-04-11

Хуучин хувцас авах цэгтэй болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар үүдэндээ хуучин хувцас авах цэг байгуулжээ.

Иргэд хуучин хувцас авах 4 бүхээгт  хэрэглэхгүй эд зүйлсээ ангилан хийх боломжтой юм байна. 

Ирсэн хувцаснуудыг бүртгэлжүүлэн ангилан ялгаж шаардлагатай бол цэвэрлээд  зорилтот бүлгийн иргэдэд хандивлана.

Энэ нь амьдралын боломжгүй хэн нэгэндээ туслах, нөгөө талаас байгаль эх дэлхийдээ хог хаяхгүй ээлтэй байхыг уриалж байгаа юм гэдгийг  Хөвсгөл аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр хэллээ.

Жил ирэх тусам дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа хувцасны тоо олширч, тэр хээрээрээ хог болон хаягдаж байна.

Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар дэлхий дээр нэг секундэд ойролцоогоор 2625 кг  хувцас хэрэггүй болж шатаагддаг байна.

Тиймээс дэлхий нийтээр хувцас үйлдвэрлэлээс шалтгаалж байгаа сөрөг үр нөлөөг бууруулахын тулд  өмсөхөө больсон хувцасаа солилцох  хандлага түгээмэл болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19