Dark Light
Нийгэм | 2024-04-11

Т.Тулга алтан медалийн төлөө өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо өнөөдөр /2024.04.11-16/ “Бишкек Арена”-д чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэллээ. 

Т.Тулга эхний тойрогт Японы тамирчин Оно Масаносүкэ-г 32 секундэд гарт эргэх мэхээр цэвэр ялж, дараа нь БНАСУ-ын тамирчин Хён Сон Ханг 5-0, хэсгийн аваргын төлөө Энэтхэгийн бөх Рохитыг 7-0 харьцаатай  ялж финалд шалгарлаа. 

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 19.00 цагт, финалын барилдаанууд 20.00 цагаас эхлэн явагдана.

Т.Тулга Ираны тамирчин Рахман М.Амоудзадхалилитай алтан медалийн төлөө өрсөлдөнө. 

Тэд өнгөрсөн оны 9-р сард Ханжоу-2022 Азийн наадмын финалд таарч барилдахад манай тамирчин 11-1 харьцаатай оноогоор цэвэр ялж байсан юм. 

Гэрэл зургийг: З.Жамбалсүрэн


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19