Dark Light
Нийгэм | 2024-04-11

Охин: Сонирхолтой өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 4-р сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бие тавгүйрхэх, ханиад томуу хүрэх шинж тэмдэг илэрч магадгүй. Дарга удирдлагатайгаа бодол санаагаа хуваалцах, олон нийттэй харилцах ажилд тун таатай байна. Өөрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж аливаа зүйлд шийдвэртэй хандаарай. Өөрт ирсэн ямар ч ажлаас татгалзаж хэрэггүй. Аливаа эрсдэлтэй алхам болон этгээд содон үйлдэл хийхээс зайлсхий. 

Үхэр: Хэмнэх өдөр. Танай гэр бүлийн эдийн засгийн байдал бага зэргийн хямралд орсон байна. Энэ тохиолдолд та өөрийн өрхийн орлого зарлагыг тодорхой тооцоолж хэмнэх, үргүй зардал гаргахгүй байх тал дээр сайтар ажиллаарай. Ихэнх цаг хугацаагаа ажил дээрээ өнгөрүүлнэ. Зарим нэг мэргэжлийн ур чадвар шаардсан асуудал гарч ирэн бага сага удаашралыг бий болгоно. 

Ихэр: Мухардмал өдөр. Ажил хэргийн асуудал мухардалд орно. Хамтран зүтгэгчдийн зүгээс тусламж дэмжлэг авах гэж хүлээхийн хэрэггүй. Зарим хүний зөвлөгөө таны ажил төрөлд зөвхөн садаа болно уу гэхээс сайн зүйлийг авчрахгүй. Төлөвлөгдөөгүй холын аялалд гарч мэдэх тул бэлтгэлтэй бай. Чухал асуудлуудад шийдвэр гаргах гэж оролдохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. 

Мэлхий: Таны тусч, бусдад үгүй гэж хэлж чаддаггүй занг тань олон хүн ашиглахыг хүснэ. Та өөрийн хэргийг хойш тавьж бусдад туслах нь зарим тохиолдолд танд сөргөөр нөлөөлж, таныг хойш татахад хүргэнэ. Ашиггүй холбоо сүлбээгээ нэг мөсөн цэгцэлж өөртөө орон зайг бүрдүүлээрэй. Энэ өдрийн таагүй чиг хандлага нь танд хүчтэй нөлөөлж магадгүй. 

Арслан: Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сүлжээний бизнес хийдэг, сайн дурын ажилтнуудын хувьд тэнцвэртэй өдрүүдийн нэг байна. Хэн нэгнээс илүү гарах гэсэн шаралхуу зан тань таныг урагш ахиулах бус харин ч хойш чангааж, нэр хүндээ алдахад хүргэж мэдэх тул өөрийнхөө үйлдэлд хянамгай байхыг зөвлөж байна. Харин хамт олны үйл ажиллагаанд тэргүүлэх хичээл зүтгэлтэй бай. 

Охин: Сонирхолтой өдөр. Сэтгэлийн их хөөрөл, илрэл нь эргэн тойрны хүмүүст таагүйгээр нөлөөлж магадгүй тул нөхцөл байдлаа мэдэрч, сэтгэл хөдлөлөө барьж сурахыг зөвлөж байна. Зарим тохиолдолд таны гаргасан үйлдэл хаанаас, яаж гарсныг тааварлахад бэрх гайхмаар үйлдлүүд хийж мэднэ. Хамаатан садан, ойр дотнын хүмүүстэйгээ эв эеийг эрхэмлээрэй. 

Жинлүүр: Хэрэв таны эрхэлсэн ажил тань, эсвэл удирдсан төсөл тань асуудал дагуулбал тайван замаар, нухацтай бодож асуудалд хандахыг зөвлөж байна. Хэн нэгний болчимгүй үг нь бусдыг буруутан мэт болгох шалтгаан болж мэднэ. Дотнын хүмүүстэйгээ зөвлөлгүй шийдэмгий алхам хийх хэрэггүй. Гэр бүлд өсвөр насны хүүхдүүдтэй учраа олохдоо нэлээд төвөгтэй байх болно. 

Хилэнц: Энэ ордны бүсгүйчүүд хэтэрхий дур булаам байдлаараа олон эрчүүдийн нүдийг өөртөө татах ч буруугаар ашиглах гэсэн тохиолдол гарч мэднэ. Таны хөнгөн хийсвэр бус ухаалаг, төлөв даруу байдал тань элдэв таагүй үйлдэл, үг ярианаас таныг хамгаалах болно. Хийж гүйцэтгэсэн ажилдаа дүн шинжилгээ хийх, дараагийн ажлын боловсруулалтыг хийхэд тохиромжтой. 

Нум: Бүсгүйчүүдийн хувьд хамгийн бүтээлч, үр дүнтэй өдрүүдийн нэг. Хуримтлагдсан олон ажлуудаас гадна хоол хүнсээ базааж, ахуйн ажлуудаа нэгийг ч үлдээлгүй ядартлаа ажиллана. Тэдэнд элдэв уулзалт, үдэшлэг, үзвэр үйлчилгээ энэ удаад бол сонин биш байх бөгөөд хийж байгаа ажлаасаа таашаал авч, үр дүнг нь мэдрэх болно. 

Матар: Энэ өдрийг өөртөө, гэр бүлийнхэндээ зориулахаар шийдсэн бол та өөр зүйл рүү хазайх хэрэггүй. Түр ч болов завсарлага авч, илүү юуг ч бодолгүй зөвхөн тархи болон биеэ амрааж хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй. Хувийн амьдралд тань эерэг өөрчлөлт гарч, амрагийн харилцаа цоо шинээр сэргэх төлөвтэй байна. Хоол хүнсэндээ онцгой анхаарал тавихыг зөвлөж байна.

Хумх: Гадаад дотоодын аялал зугаалгаар явах, байгалийн сайхныг үзэж танилцаж магадгүй. Од гарагийн нөлөөгөөр өчүүхэн жижиг саад бэрхшээл ч таныг тойрон өнгөрөх болно. Мөнгө санхүүгийн хувьд жаахан гачигдалтай, толгой өвтгөж магадгүй тул бүр мухардалд орохоосоо өмнө урьдчилан арга хэмжээ ав. Ахмадууд хүсэн хүлээсэн мэдээгээ дуулна. 

Загас: Завгүй өдөр. Таны хувьд энэ өдрийг баяр баясал, бусдыг баярлуулах, гэнэтийн бэлэг барихад ихэнх анхаарлаа хандуулж магадгүй. Хамгийн түрүүнд санаанд орсон хүнээ баярлуул. Таны анхаарлын төвд байх ёстой ажил тань бусдыг завгүй байлгаж, үр дүнгээ төвөггүй өгөх тул санаагаа чилээх хэрэггүй. Бүх бодсон зүйл тань урсгалаараа бүтэмжтэй байх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19