Dark Light
Нийгэм | 2024-04-11

Сугар гараг, морь өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 4

2024.04.12 / БААСАН ГАРАГ/

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН УЛААН МОРЬ ӨДӨР

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Наран ургах, шингэх: 06.08-19.38

Барилдлага: Шид 

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 4 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 4, Чөлөөт эх одтой, улаан морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:08-19:38. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19