Dark Light
Нийгэм | 2024-04-12

Малын хорогдол 6.6 саяд хүрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ сарын 10-ны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг, сумын тоо эрс буурсан байна. Гэвч энэ нь зудын хор хохирол буурсан гэсэн үг биш юм. Өчигдрийн /2024.04.11/ байдлаар малын хорогдол 6.6 сая буюу 10.2 хувьд хүрсэн. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байгааг УОК-ийн Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээллэв. Түүнчлэн 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх бийг онцоллоо. 

Мөн өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, 14-нийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс иргэд, тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байж бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийг малд явуулахгүй байх, малаа шуурганд уруудуулахаас сэргийлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19