Dark Light
Нийгэм | 2024-04-12

“Эрдэнэс Тавантолгой” орон нутагт 10 худаг гаргана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн  Цогтцэций суманд  бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.

Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна. Өнөөдөр эхний худаг хүлээн авч буй Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаяр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Эрдэнэс Тавантолгой ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19