Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албанаас үндэсний хэмжээнд "Хоггүй орчин-Бидний хариуцлага" уриатай аяныг санаачлан өрнүүлж байна. Аяны хүрээнд НЭМҮТ-ийн нийт ажилтнууд өнөөдөр /2024.04.12/ "Сэлбэ" голын ай сав газарт, 100 айлын гүүрнээс Сити их сургуулийн хойд гүүр хүртэлх талбайд голын хоёр эргээр болон гол доторх хог хаягдлыг түүж цэвэрлэв.
Аяны хугацаанд аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн орчны болон нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан хур хог хаягдлыг түүж ачуулж цэвэрлэн орчны болон хөрсний бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахыг уриаллаа.

АДМИН







Нийгэм




