2024 оны 4-р сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зөн совин, зургаа дахь мэдрэхүй өндөр байна. Та сайн муу сэтгэлтнийг төвөггүй ялгаж өөрт үүсэж болох таагүй зүйлээс өөрийгөө хамгаалж чадна. Бага балчир хүүхдүүд болон ахмадуудынхаа дархлааг дэмжих тал дээр дорвитой арга хэмжээ ав. Амрагийн харилцаа бүтэлгүйтэж магадгүй. Шинээр танилцсан хүнтэйгээ яаран дотносох хэрэггүй.
Үхэр: Өнөөдөр та өөрийн хүч хүрэхгүй, сэтгэлд багтахгүй байгаа ажлаа эхлүүлсний хэрэггүй. Энэ нь бүтэлгүйтэл, алдагдал авчирна. Өдөр тутмын амьдралдаа баримталдаг, зайлшгүй шаардлагатай зүйлүүдээ орхигдуулах хэрэггүй. Магадгүй зарим хүмүүсийн хувьд өнөөдөр дахиж олдошгүй ховорхон өдрүүдийн нэг болж мэднэ. Тэд амьдралдаа хийж болох чухал алхмыг өнөөдөр хийх болно. Ажилдаа хэт их төвлөрөх нь гэр бүлд зөрчил үүсгэх магадлалтай.
Ихэр: Та алдаа дутагдал гаргахгүйн тулд ухаалаг байж зөв зүйтэй алхмуудыг хийж чадсан нь цаашдаа ч үйл явцыг өөр өнцгөөс харж шийдвэр дүгнэлтийг оновчтой хийж чадна гэсэн үг юм. Үүний дүнд амьдралын идэвх сайжирч, бүхий л оюун ухаан, хүч чадлаараа чармайн зүтгэх хүсэл эрмэлзэлтэй болно. Та өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст сайн сайхныг бэлэглэх хангалттай хүчтэй болсноо мэдэрнэ.
Мэлхий: Өөдрөг өдөр. Амралтын өдрийг аль болох гэр бүлдээ зориулах эсвэл алжаал тайлах маягаар амарч өнжихийг хичээгээрэй. Энэ өдөр чухал ажил эхлүүлэх, бичиг цаас, гэрээ хэлэлцээртэй холбоотой ажлыг хойшлуулах хэрэгтэй. Мөн төсөв төлөвлөгөө боловсруулах гэсний хэрэггүй. Ямар нэгэн азын сугалаанд томоохон азтан болно гэж найдсаны хэрэггүй. Та хийсэн ажлынхаа үр дүнгээс л томоохон шагнал, урамшуулал хүртэх болно.
Арслан: Таны бусадтай харилцах харилцаанд асуудал үүснэ. Хэтэрхий их дарамт шахалт, ачаалал үүрүүлснээс тэдний гаргах зан ааш таны эсрэг чиглэнэ. Та өөрийн хүслийн төлөө бусдын санаа бодлыг үл тоон танихгүй хүн шиг аашлах болно. Та эсрэг хүйсийнхний анхаарлын төвд байхаас, янаг амрагийн адал явдалд хутгалдахгүй байсан нь дээр. Хууран мэхлэлт, хөнгөн хуумгай сэтгэл таныг хүлээх болно.
Охин: Хоёрдмол өдөр. Бусдаас содон байж онцгойрох гэсэн хүсэл тань таныг бусдад буруугаар ойлгогдох хэмжээнд хүрнэ. Та өөрийн байр сууриндаа сэтгэл ханамжтай бус байх болно. Бусдыг ятган өдөөн хатгах, зөвшөөрүүлэх чадвар тань нэлээд хүчтэй байна. Ямар ч хамтын ажиллагаанд хэрэгтэй, чухал хүнийг татан оролцуулж чадна. Үүнтэй холбоотойгоор таны хувийн амьдралд багагүй өөрчлөлт орж мэднэ.
Жинлүүр: Өнөөдөр хувийн амьдралд сайхан мэдээ хүлээн авах, аль эсвэл романтик үйл явдал тохиох болно. Бүсгүйчүүд шинэ хүнтэй танилцаж магадгүй. Үүнтэй холбоотойгоор гарах зардал багагүй байх болно. Эрчүүдийн нийтэч, өөртөө итгэлтэй байдал нь эв найрамдал, тэнцвэртэй байдлыг бий болгоно. Хийхээр төлөвлөсөн ажлаа үдээс хойш амжилттай дуусгаж чадна. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрөөх нь тааламжтай.
Хилэнц: Амьдралынхаа нэгээхэн хэсгийг зориулж буй хоббигоо та баяжуулах боломж олдоно. Үүгээрээ та нэлээд томоохон цуглуулгатай хүмүүсийн тоонд орно. Та энэ өдөр ойр дотнын хүмүүсийн нөмөр нөөлгийг мэдрэх болно. Бие сэтгэлээ ариусгах, сэтгэл санааны амар амгаланг олж авахын тулд та ахмад хүмүүстэйгээ уулзахыг хүснэ. Өнөө оройг хайр, талархал, баяр хөөр эзэгнэх болно.
Нум: Өнөөдөр хэн нэгэнд хэт их гоморхох, тэдний туслалцаа дутсан мэт сэтгэгдэл төрүүлэх үг үйлдэл гаргах хэрэггүй. Бүхий л зүйлийн хувьд та эцсийн шийдвэрийг гаргадаг гэдгээ та мэднэ. Ойр дотнын хүмүүстэйгээ бодол санаагаа хуваалцаж өөрийн байр суурийг илэрхийлэхэд тохиромжтой. Ажил хэргийн хамтрагчтайгаа хувийн таагүй сэтгэгдлээрээ хандах хэрэггүй.
Матар: Өнөөдөр уран бүтээлч хүмүүсийн хувьд таатай үе ирлээ. Таны идэвхтэй, эрч хүчтэй байдал тань удаан хугацааны томоохон төсөл төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд түлхэц болж, шинэ салбарт хүч чадлаа сорих эр зоригийг өгөх бололтой. Даруу байж асуудлыг нухацтай шийдвэрлэх өдөр. Мэргэжлийн салбарт хэл амтай байх боловч энэ нь танд сайнаар нөлөөлж ч мэднэ. Өнөөдөр шинэ уулзалт, хэлэлцээр болон гэнэтийн учрал олон тохиох бололтой.
Хумх: Бизнес эрхлэгчдийн хувьд байнгын мөнгө, ажил бодсоор тэд өөрсдийгөө хөсөр хаясны дохио ирнэ. Таны бие махбод шинэчлэлийг хүсэж байгааг мэдрүүлэх болно. Та өнөөдөр хийлгүй хойшлуулаад удсан зүйлээ гараас гаргахаар өөртөө үүрэг өгч ажиллана. Таны хичээл зүтгэл талаар болохгүй. Танил найз чинь таныг өөрийн ажилд татан оруулах гэж ятгах, ухуулга хийх боловч та хэзээний өөрийнхөөрөө шулуун зангаараа эвтэйхэн татгалзаж чадна.
Загас: Өнөөдөр таны хувьд хоёрдмол, шийдвэр гаргахад төвөгтэй өдрүүдийн нэг байх болно. Аливаа ажил хэргийг бүтээхдээ хэн нэгний тусламж дэмжлэгт найдахгүйгээр зөвхөн өөрийнхөө хүч чадал, нөөц бололцоонд тулгуурлан бүтээгээрэй. Амьдралын эрч хүч тийм ч сайн биш бөгөөд сэтгэл санааны байдал сул дорой байж ойр дотнын хүмүүстэй зөрчилдөөнд хүргэж болзошгүй. Болж буй бүх асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх гэж хичээсний хэрэггүй.
АДМИН







Нийгэм




