Dark Light
Нийгэм | 2024-04-12

Үс засуулбал эд, мал арвижна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 5

2024.04.13 / БЯМБА ГАРАГ

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН

ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулбал: Эд,мал арвижна.

Наран ургах, шингэх: 06.06-19.39

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Хий

Аргын тооллын 4 сарын 13, Санчир гараг. Билгийн тооллын 5, Гөрөөсөн толгой одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:06-19:39. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19