Dark Light
Нийгэм | 2024-04-13

"Нүүдлийн номын сан" зочиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас Төв аймгийн Нийтийн номын сантай хамтран ажиллах хүрээнд "Нүүдлийн номын сан"-г ангийн бие бүрэлдэхүүний дунд аялууллаа. Сүүлийн үед уншигчдын эрэлтэд нийцсэн бүтээлүүдээс бүрдсэн энэхүү аянд ангийн бүрэлдэхүүн идэвхтэй хамрагдсан юм. Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Алтан үсэг" монгол бичгээр уран яруу бичих тэмцээн зохион явуулахад дэд түрүүч Ж.Өсөхбаяр, байлдагч А.Анхаа, ахлах байлдагч Б.Ууганбат нар тэргүүлж, шагнагдлаа. 

Түүнчлэн тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид сургалт бэлтгэлийн бус цагаар жолооны дамжааны В ангиллаар суралцаж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт онолын шалгалтаа амжилттай өгсөн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19