Dark Light
Нийгэм | 2024-04-13

Шилдэг цэцэрлэг, сургуулиудын дунд тэмцээн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮОА, МҮОХ, БТСУХ-ноос хамтран “Олимпизм 3+5” хөтөлбөрийг спорт, олимпизмын үйл ажиллагааг шилдэг цэцэрлэгүүд болон ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд “Олимпизм – Соёл - Спорт” сэдэвт Олимпиад болж, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын“ Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “ Эрдмийн ундраа” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн сурагчид ур чадвараа сорилоо. 

Олимпиадын нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, МҮОА-ийн Ерөнхийлөгч, Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар нарын эрхэм зочид оролцож, баг тамирчдад амжилт хүсэв.

Олимпиадад сургууль тус бүрийг төлөөлөн 11-р ангийн 12 хүүхэд оролцож, урлагийн үзүүлбэр, бие бялдрын болон онолын мэдлэг, чадвараараа өрсөлдсөнөөс нэгдсэн дүнгээр “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль тэргүүн байрт, “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль хоёрт шалгарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19