2024 оны 4-р сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хүнд нөхцөл байдлаас хол байхын тулд шууд шийдвэрлэх асуудлыг шийдэх гэсний хэрэггүй. Таатай нөхцөл байдлыг иртэл түр хүлээ. Мөнгө санхүүгийн асуудал тийм ч таатай байхгүй байна. Ямар нэгэн асуудлаар ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсээс тусламж ав. Өнөөдөр хэрүүл маргаан, таагүй асуудлуудаас хол байх хэрэгтэй. Үдшийг гэрээс гарахгүй байх нь танд ашигтай.
Үхэр: Энэ өдөр танаас үл хамаарсан гэнэтийн зүйлээс болж сэтгэл хангалуун бус байна. Ихэнх хүмүүс амьдралын утга учир мөн чанарыг бодож энэ өдрийг өнгөрүүлнэ. Өөрийн туулж өнгөрүүлсэн замаа эргэцүүлэн бодох нь зарим талаар ашиг тусыг авчирна. Цаашид аминч, хатуу ширүүн байхаас татгалз. Сэтгэл санааны байдлаас хамааралтай хүнд асуудалд орж болзошгүй. Ойр дотнынхондоо сэтгэлээр унасан байдалтай харагдаж түгшээх хэрэггүй.
Ихэр: Аялал зугаалгаар явах нь сайхан амралт болно. Хэрэв хамт олны арга хэмжээтэй бол идэвхтэй оролцоорой. Энэ цаг үед дарга удирдлагууддаа сайхан сэтгэгдэл төрүүлэх нь чухал байна. Өөрийн үг хэл, үйл хөдлөлөө онцгой анхаараарай.Өөрийн хүслээ хэт тулгах, бусдаас ялгарах гэсэн байдал бусдад таагүй хандлага төрүүлж магадгүй. Би гэсэн хандлага гаргавал нөлөө бүхий хүмүүс таны тухай бодлоо өөрчлөхөд хүрч мэднэ.
Мэлхий: Мэргэжлийн ажил болон мэргэжилтэй холбоотой бүхий л ажлаас та таашаал авна. Тэр хэдий хүнд бэрхшээлтэй байсан ч та амжилт гаргаж ур чадвараа таниулж, мөн их зүйлийг мэдэж авна. Та өөртөө итгэлтэй байдлаа цаг үргэлж хадгалж байх хэрэгтэй. Хөнгөн хуумгай загнаж, өндөр дуугаар хэн нэгэнд дээрэнгүй хандахаас сэргийл. Олон хүний дунд байр сууриа бататгаж чадна.
Арслан: Ойр дотнын хүмүүс тань танаас халамж анхаарлыг хүлээж байна. Та энэ өдөр өөрийн хүсэл сонирхлын төлөө юугаа ч өгөхөд бэлэн, хэнийг ч дуудахад гүйгээд очихоор байна. Биеийн тамир спортоор хичээллэж биеийн хүчний ачаалал авах нь таны эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Хуучинсаг үзэлтэй гэж нэгнийгээ гоочлох хэрэггүй. Тэр сэтгэлгээ нь таны ажилд ихээхэн тус хүргэнэ.
Охин: Хуримтлагдсан олон ажлыг хойш тавьснаар танд улам их ачаалал ирсэн мэт санагдана. Ойр дотнын хүмүүс, найз нөхдийн хүчээр аливаа ачааллаа хөнгөлөх хэрэгтэй. Биеэ тоох, их зан гаргах нь зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд төвөг учруулна. Өнөөдөр худалдаа наймаа хийхгүй байхыг сануулж байна. Санхүүгийн байдлаа бүрэн мэдэж, тооцсоны эцэст ямар ч худалдан авалт оройтохгүй.
Жинлүүр: Өнөөдөр худалдаа наймаа бизнесийн салбарынханд ашиг орлого муутай, ямар нэгэн зүйл сэдэх гэсний хэрэггүй. Элдэв хоосон санаа, бүтэхгүй зүйлсийн төлөө хүчээ барах хэрэггүй. Аль болох ул суурьтай бодож тунгааж зөв зүйтэй алхам хийхийг танд зөвлөж байна. Хамтрагчдаа өөрийн бодлыг тулган зөвшөөрүүлэх гэсний хэрэггүй. Хэт зүтгэснээс болж маргаан дэгдэж магадгүй.
Хилэнц: Аливаа эрсдэлтэй алхам хийхгүй байхыг танд болон таны ойр дотнын хүмүүст хандаж анхааруулж байна. Нэг буруу шийдвэр олон алдааг араасаа дагуулдаг номтой. Таны хувийн амьдралд таатай адал явдал ар араасаа хөврөх болно. Хайр дурлалд хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Амьдралын чухал шийдвэр гаргах мөчид сэтгэлийнхээ бүхий л дотоод ертөнцийг сайтар сонс.
Нум: Танд тохиолдох хүндрэл бэрхшээл бүрд бууж өгч, сөхрөх хэрэггүй. Та нөхцөл байдлыг бодитой, оновчтой шийдвэрлэж чадсанаар таны эргэн тойронд тайван амгалан байдал ноёрхож танд өөртөө итгэх итгэл дүүрэн байх болно. Зарим хүмүүсийн хувьд өвдөж эсвэл бэртэл авч болзошгүй тул биеэ энхрийлж, болгоомжтой байхыг сануулж байна.
Матар: Өөрийн зорилго тэмүүлэлдээ үнэнчээр хандаж бүхий эргэлзээ тээнэглэлээ хөөн зайлуул. Энэ өдрийн ажлыг ганцаарчилж хийх нь танд ашигтай юу гэдгийгээ хүртэл сайн бодоорой. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх учир өмнөх ажлаа яаравчлан барьж ав. Эрчүүд биеэ барьж, тэвчээртэй байхгүй бол элдэв асуудалд хутгалдаж мэднэ. Мөнгө санхүүгийн хувьд их биш ч багад тооцогдохооргүй гарлага гарна.
Хумх: Ааш зан өөрчлөгдөж, уур ундууц хүрнэ. Сэтгэл санааны тайван бус байдал таны зан авирт нөлөөлж магадгүй. Зарим нэг нь бухимдуу байхад зарим нь тун эелдэг, дур булаам байдалтай байна. Та ялихгүй жижиг зүйлээс болж дотнын хүнтэйгээ түнжин хагарахад хүрнэ. Энэ байдал удаан үргэлжилбэл хурцадмал байдалд хүрч бие биеэ хэт их гомдооход хүрэх тул ямар ч нөхцөл байдалд хүлээцтэй, тайван, тэвчээртэй байхыг зөвлөж байна.
Загас: Бүсгүйчүүдийн хувьд ганцаардлыг дээд зэргээр мэдэрнэ. Болоод л өнгөрөх таатай, таагүй зүйлүүдийг хэт хүндээр тусгаж авсны хэрэггүй. Үйл явдлыг өөрөөсөө бага зэрэг холдуулахыг хичээгээрэй. Найз нөхдийн дунд харилцан ойлголцол үүсэж мэднэ. Эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд сэтгэл санаагаа тайван байлгаж оройд тайван амгалан байж ном унших нүдээ анин хэвтэх зэргээр тайвшралыг олж аваарай.
АДМИН







Нийгэм




