Dark Light
Нийгэм | 2024-04-14

Бог малын дархлаажуулалт хийгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний дархлаажуулалтын төлөвлөгөөгөөр 2024 онд 20.7 сая толгой мал хамрагдахаар төлөвлөсөн. 

4 дүгээр сарын байдлаар орон нутагт Колибактериоз, иж балнад боом, дотрын халдварт хордлого, шөвөг яр, дуут хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт технологит хугацаанд хийгдэж байна.

Яаралтай дархлаажуулалт: 

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт Дундговь (9), Өвөрхангай (15/16), Төв (1/2), Хэнтий (1), Дорноговь (3), Архангай (1), Баянхонгор (5), Өмнөговь (11),Говь-Алтай(2) нийт 13 аймгийн 73 суманд 1,575,369 толгой бог хамруулахаас  1,272,665 толгой бог хамруулж, 80.7  хувийн гүйцэтгэлтэй байна. 

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт  аймгийн Баянлиг, Богд нийт  1 аймгийн 2  суманд 45000 толгой бог хамруулахаас 43900  толгой бог хамруулж, 97.5  хувийн гүйцэтгэлтэй тарилга хийгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19