Dark Light
Нийгэм | 2024-04-18

Гал түймэр унтраах, аврах ангид хяналт шалгалт хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид хяналт шалгалт хийж байна. 

Тус хяналт шалгалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хэрхэн хангагдсан эсэх, хөдөлмөрлөх нөхцөл байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн харилцаанд үүсэж буй тулгамдсан асуудлыг шалгах юм.

Комисс 2018, 2021, 2023 онд онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг судалж, хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд тусгаж, холбогдох шийдвэр гаргуулахаар УИХ-д өргөн барьсан. 

Дээрх хяналт шалгалтын үр дүнг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.

Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт Д.Намжилсүрэн, С.Мөнх-Эрдэнэ нар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00