Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд Туул голд сэлэхээр орсон хүн гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 30-ны өдрийн 16:49 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Э/36 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд сэлэхээр ороод осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар 4 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоосон. Долдугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж 16:03 цагт анх осолдсон газраас баруун зүгт 10 км газраас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийгэм | 2024-08-01
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







