Dark Light
Нийгэм | 2024-08-01

Аянга бууж 3 бод, 45 бог мал хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймаг, Цагаанхайрхан сум, Хунт багийн “Цагаанчулуут” гэдэг газарт долдугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагийн үед аянга бууж бог мал хорогдсон тухай мэдээллийг Онцгой байдлын газарт хүлээн авсан.  Тус сумын харьяат малчин Д-ийн 45 бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Архангай аймаг, Төвшрүүлэх сум, Өртөнт багийн “Их-Өвөлжөө” гэдэг газарт долдугаар сарын 30-ны өдрийн 18:20-19:20 цагийн хооронд аянга бууж бод мал хорогдсон тухай мэдээллийг Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус сумын харьяат малчин Б-ийн 3 бод мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус сумын  Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10