Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр 08 дугаар сарын 2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд иргэд, малчид, аялагч та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үер, усны аюул, аянга цахилгаанаас болгоомжилж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

АДМИН








Нийгэм







