Dark Light
Нийгэм | 2024-08-01

Матар: Таныг өнөөдөр аз ивээнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хүчтэй сэтгэл хөдлөлд автаж магадгүй. Хяналтаа алдахгүйн тулд түр зуур амсхийж, сэтгэлийн хөдөлгөөнөө дарахыг хичээгээрэй. Орлого орох эсвэл цалин урамшуулал хүртэх магадлалтай. Хийх ажлууд тань дээд зэргийн эрч хүчийг шаардах болно. Өөрийгөө сэргэг байлгах болон тайвшрахын тулд сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй.

Үхэр: Ашиг орлого орж ирэх, шагнал авах, гэнэтийн бэлэг авах зэргээр маш таатай үйл явдлууд өрнөнө. Албан томилолтоор явах, аяллаар явах зэрэг нь маш тааламжтай байх боловч бичиг хэрэгтэй холбоотой аливаа ажил нь бүтэл муутай байна. Бүхий л саад бэрхшээлийг давж амжилт олохын тулд аль болох тайван байдлаа хадгалахыг зөвлөж байна.

Ихэр: Болчимгүй үйлдэл хийхээс зайлсхий. Бусад хүмүүсийг дүгнэхэд хэцүү байх болно. Ойрын болох үйл явдал өөрчлөлт авчрах учир сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Тааламжгүй асуудлаас болоод сэтгэл санаа тань хоёрдмол байна. Эрч хүчтэй, аз жаргалтай байдлаа хадгалж чадвал иймэрхүү хүндрэл удаан хугацаанд үргэлжлэхгүй байх.

Мэлхий: Хэнд ч үл ойлгогдом аашилж, таагүй үйл хөдлөл хийх нь бусдыг өөрөөсөө түлхэх болно. Биеэ буруу авч явж байгаа нь гэр бүл болон ойр дотнын хүмүүсийн санааг ихээхэн зовооно. Хүнд хэцүү бодлоо цэгцэлж, амьдралын төлөө тэмцэх цаг нэгэнт ирсэн байна. Та өөрийнхөө төлөө шийдвэртэй алхам хийхгүй бол үргэлж хэн нэгний олз болсоор байх болно гэдгийг анхааруулж байна.

Арслан: Ихэнх зүйл энгийн мэт харагдах боловч дотоод сэтгэлд тань түгшүүр ихтэй байна. Магадгүй энэ тааламжгүй байдал нь санамсаргүй зүйл таны сэтгэл санаанд их нөлөөлснөөс байж болох юм. Юу хийх гэж байгаагаа сайн ойлгоогүй байж эхлэх нь алсдаа эрсдэл дагуулна. Аюултай төөрөгдөл болон хий зүйлд итгэхээс болгоомжил. Өнөөдөр дадсан зүйлээ хийх нь танд ашигтай байна.

Охин: Ихэнх хүмүүст алдар нэрд хүрэх, наргиж цэнгэх, хөгжилдөх хүсэл төрнө. Ирээдүйгээ урьдчилан харж байгаа мэт зөн билгийн өндөр мэдрэмж нь таныг ажлын амжилтад нөлөөлж бүхнийг даван туулахад тусална. Удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзах хүсэл төрнө. Гэвч шалтгаан нь тодорхой бус байж ганцаардмал байдалтай үдшийг өнгөрүүлнэ.

Жинлүүр: Эрч хүчтэй, оюун ухаан саруул байвал аливаа ажил хэргийг явуулахад саад бэрхшээл үл гарна. Өөртөө итгэлтэй бай. Бүхий л зүйлд эмх цэгц, дэс дараалал хэрэгтэй гэдгийг санаарай. Ажил хэрэгч байдал үүссэн үл ойлголцол, маргааныг хурцадмал байдалд оруулахаас сэргийлнэ. Хэн нэгэн хүний буруу нөлөөнд автахгүй байхыг хичээгээрэй.

Хилэнц: Энэ өдөр албан ажлаас илүүтэй ар гэрийн амин хувийн асуудлыг нэн түрүүнд тавих хэрэгтэй. Ажил хэрэг нэлээд их цагийг авч мэдэх ч чөлөөт цаг нь танд болон таны гэр бүлд маш чухал байна. Шийдэхэд төвөгтэй ажлаа ганцаар хийх гэлгүй хамт олны дэмээр хийхийг хичээ. Үр дүн нь эерэг байх болно. Олны анхаарлыг татах үйл ажиллагаанаас холуур бай.

Нум: Од эрхэс нягт нямбай, хичээнгүй байхаас гадна маш их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр шаардах болно. Санхүүгийн аливаа боломж нь хүсэхэд л хүрээд ирдэг зүйл биш тул та олдсон боломж бүрээ зөв, хангалттай ашиглахыг зөвлөж байна. Хоол хүнсний тал дээр биед ашигтай, эрүүл мэндэд тань сөрөг нөлөө үзүүлэхгүй сонголт хийж өөрийгөө хамгаалах үе.

Матар: Таныг өнөөдөр аз ивээнэ. Энэ нь ямар нэгэн гэнэтийн аз гэхээс илүү таны барьж авсан ажил тань асуудалгүй бүтэх, дуртай зүйлээ хийх боломж бололцоо гарч ирэх зэрэг болно. Аливаа таагүй зүйлс танаас холуур байх болно. Ажил хэргийн үйл явц хурдацтай, амжилттай байх боловч эд материалтай холбоотой асуудалд няхуур, хянамгай хандаарай.

Хумх: Өөрийн хүсэл мөрөөдлийн эд баялаг цуглуулж чадахгүй байгаадаа гутрах хэрэггүй. Амьдралд дутагдахааргүй эд материаллаг байдалдаа сэтгэл хангалуун байх нь чухал. Хийж байгаа бүхнээсээ их ашиг олно гэж зүтгэвэл шуналдаа хөтлөгдсөн ухаангүй нэгэн болж мэдэх юм. Таны зөн билгийн мэдрэмж өндөр байна. Өөрийгөө чагнан дотоод сэтгэл, зөн совингоо дагахад алдахгүй. 

Загас: Өөрийн хүсэл мөрөөдлийн эд баялаг цуглуулж чадахгүй байгаадаа гутрах хэрэггүй. Амьдралд дутагдахааргүй эд материаллаг байдалдаа сэтгэл хангалуун байх нь чухал. Хийж байгаа бүхнээсээ их ашиг олно гэж зүтгэвэл шуналдаа хөтлөгдсөн ухаангүй нэгэн болж мэдэх юм. Таны зөн билгийн мэдрэмж өндөр байна. Өөрийгөө чагнан дотоод сэтгэл, зөн совингоо дагахад алдахгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10