Dark Light
Нийгэм | 2024-08-01

Бригадын генерал Т.Галбадрахад хүндэтгэл үзүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах Абей мужид явагдаж буй НҮБ-ын UNISFA ажиллагаанд Ар тал, дэмжлэгийн газрын даргын өндөр хариуцлагатай албанд үүрэг гүйцэтгэхээр томилогдож байна.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба болон даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр (2024.08.01) түүнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулав.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Дотоод, гадаадад цэргийн их сургууль, академи, сургалт, дамжааг дүүргэж, шат дараалсан албан тушаалуудад томилогдон, 2022 оноос ЗХЖШ-ын орлогч даргын өндөр хариуцлагатай албанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Танд даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Таны НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Материал хэрэгслийн хангалт, хадгалалт хариуцсан хэлтсийн болон Ар тал, дэмжлэгийн газрын даргаар ажилласан туршлага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөх үйлсэд оруулсан бодит хувь нэмрийн нэгээхэн хэсэг гэдгийг энд тодотгоё. Таны даян дэлхийн энхийн үйлсэд төлөө зүтгэх өндөр хариуцлагатай албанд өндөр амжилт хүсье” гэдгийг онцолсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10