Dark Light
Нийгэм | 2024-08-01

ОУХБХ-ны шүүгчийн сургалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Хөлбөмбөгийн Холбооны "Дээд лиг" наймдугаар сарын 16-нд эхэлнэ. Үүнтэй уялдуулан МХБХ, тэр дундаа холбооны шүүгчид шинэ улирлын бэлтгэлээ нягт нямбай базаасаар байна. 

Шүүгчдийн хамрагддаг хамгийн өргөн цар хүрээтэй, өндөр ач холбогдолтой ОУХБХ ( FIFA) - ны шүүгчийн сургалт өнөөдөр онол, практик, фитнес гэсэн 3 чиглэлээр зохиогдож эхэллээ. 

Энэ удаагийн сургалтыг FIFA - ын туршлагатай сургагч багш, Мохамед Родзали Бин Яакүб, Хятад улсын иргэн, FIFA -н фитнесийн сургагч багш Жан Лин Лин. FIFA техникийн сургагч багш Видьяа Хабиба Бинти Шамсури удирдан явуулж байна.

Уг сургалтад МХБХ-ны 27 шүүгч хамрагдаж байгаа бөгөөд чухал чухал сэдвүүдээр онолын хичээл орохын зэрэгцээ, бие бялдрын фитнес тестийг авсан юм.

Сургалт наймдугаар сарын 4- нд дуусах бөгөөд фитнесийн олон улсын стандартаар 26 оролцогчдоос шалгалтаа авч 20 шүүгч тэнцсэн бөгөөд онол, практикийн сургалт, шалгалтууд үргэлжлэн явагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10