Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 1-ний өдрийн 00:40 цагт “Завхан аймгийн Тосонцэнгэл сумд байрлах Шивэрт гэх газарт жимс түүхээр явсан дөрвөн хүүхэд, нэг том хүн алга боллоо” гэх дуудлага бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 6, Онгой байдлын газрын 10 алба хаагч, 2 тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09:00 цагийн үед эсэн мэнд олсон байна.
АДМИН








Нийгэм







