Dark Light
Нийгэм | 2024-08-02

Хуурай замын цэргийн командлагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал энэ өдрүүдэд Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж байна.

Бригадын генерал Ч.Цогтжаргал цэргийн байр, цэргийн гал тогоо, соёлын төв, спорт танхим, номын сан, агуулах, бусад объектуудтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонссон бөгөөд тэрээр алба хаагчдын ая тухтай ажлын орчин нөхцөлийг нь дээшлүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг захиж байсан юм. 

Мөн энэ өдөр хугацаат цэргийн алба хаагчидтай явуулж байгаа хичээл, сургалттай танилцаж, санал сэтгэгдлийг нь сонсохын зэрэгцээ ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж ярилцсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10