Dark Light
Нийгэм | 2024-08-02

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт нийт 71 ус тогтдог байршлууд бий

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр:

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас НОК-ын шуурхай штабт 28 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлийн онцгой байдлын газар болон мэргэжлийн байгууллагууд нийт 130 гаруй алба хаагч, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 37 иргэнийг аюулгүй бүсэд гаргаж, аюулгүй байдлыг нь ханган ажиллалаа.

Геодези усны барилга байгууламжийн газраас нийтийн эзэмшлийн 10 зам талбайд ажиллаж, 3.1 мянган тн усыг соруулан, 34 ажилтан алба хаагч, 8 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажилласан. 30 иргэнийг аюулгүй газарт гаргаж, их хэмжээгээр тогтсон усыг соруулж, 59 дүгээр сургуульд түр хорогдох байр бэлтгэн, 7 иргэнийг суурьшуулсан. Мөн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд уруйн үер бууж, 117 айл өрх усанд авсан дуудлагаар ажилласан. Усыг соруулж, 10 орчим метр үерийн даланг босгож үерийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 5 дуудлага мэдээллээр ажиллаж байна. 4 нь Налайх дүүрэгт, 1 нь СХД-т нийслэлийн анги салбарууд тухайн байршлуудад ажиллаж байна.

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт нийт 71 ус тогтдог байршлууд бий. Үүнээс томоохон байршлууд нь БГД-ийн 28 дугаар хороо, Саппорогийн уулзвар орчим. Ус зайлуулах шугамгүй учраас энд ус тогтож байна. БГД-ийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт ус зайлуулах шугам хоолой нь ачааллаа дийлэхгүйн улмаас ус ихээр тогтож байна. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны гүүрний дор Петровисын шатахуун түгээх станцын хойно мөн ус зайлуулах шугам хоолойгүй учир ус ихээр тогтож байна. Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос зүүн тийш Морин тойруулга хүртэлх зам мөн ус зайлуулах шугам хоолойгүй учраас ус тогтдог. Мөн СХД-ийн 33 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас ус тогтож байна.

Дээрх байршлуудад мэргэжлийн байгууллагууд бороо орох бүрд ажиллаж байгаа. Эдгээр газруудад их хэмжээний ус тогтож байгаа нь машин, техник хэрэгсэл, явган зорчигч зорчиход ихээхэн хүндрэл учруулж байна. Мөн айл өрхийн хашаа, талбайд их хэмжээний үерийн ус орох эрсдэлийг үүсгэж, мэргэжлийн байгууллагууд тухай бүрд нь ажиллаж байна. 

Цаг уурын байгууллагын өгсөн мэдээллээр 2024 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 14:00-19:00 цагийн хооронд түр зуурын дуу цахилгаантай бороо орно, бороо үргэлжлэн орох тухай мэдээллийг ирүүлсэн. Туул, Дунд, Сэлбэ, Улиастай голууд үерийн түвшинд байна. Хэрлэн гол үерийн аюултай түвшинд байна.  

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10