Dark Light
Нийгэм | 2024-08-02

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 50.7 хувь нь 14-17 насныхан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Биеэ хамгаалах, эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харилцаанд орсон бол хүчиндэх гэмт хэрэгт тооцно.

Насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс “Биеэ хамгаалах, эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан” гэмт хэрэг 2023-2024 онд 69 бүртгэгдсэн байна. 

Биеэ хамгаалах, эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан гэдэгт: Бусдыг согтууруулах ундаа хэрэглэж өөрийн үйлдлээ хянах боломжгүй эсхүл өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэх чадваргүйг далимдуулан бэлгийн харилцаанд орсныг хэлэх бөгөөд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар 1-5 жилийн хорих ял шийтгэнэ. 

Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг нь: Удаан хугацааны турш үргэлжлэх, давтагдах, хохирогч жирэмсэн болох, бэлгийн замын халдварт өвчин авах, үр хөндөлт, бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлтөд орох, амь нас эрсдэх ..... зэрэг олон хор уршгийг дагуулдаг бөгөөд өртөж хохирч буй хүүхдүүдийн 50.7 хувь нь 14-17 насныхан байна. 

Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийн дэргэд архидан согтуурахгүй байх, хүүхдийг өөрийн асрамжаас гадуур ах дүү, хамаатан, садны айлд амрах үед нь тогтмол холбоотой байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10