Dark Light
Нийгэм | 2024-08-02

Балжиннямтай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2024.08.03 БЯМБА ГАРАГ 

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ХОЁР ХАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР 

Үс засуулбал: Сүлд тэнэж одно 

Наран ургах, шингэх: 05:32-20:25 

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Хий 

Аргын тооллын наймдугаар сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 29, Найралт эх одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 05:32-20:25. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Балжиннямтай өдөр.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10