2024 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр хэрэггүй харилцаанаас татгалзах, бодит бус зүйлд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Илүү тэвчээртэй байхыг зөвлөж байна. Тулгарч буй бүх асуудлууд шууд ба шууд бус утгаараа таны санхүүтэй холбоотой байх болно. Мэргэжлийн хүрээнд ахиц дэвшил гарахгүй тул эрч хүч, хайран цагаа дэмий үрээд хэрэггүй. Эд хөрөнгөтэйгөө болгоомжтой харьцаарай.
Үхэр: Ирээдүйд хэн байх, ямар хэмжээнд очсон байх нь одоогийн ажилдаа хандах хандлагаас болон хувь хүний хөгжлөөс шууд хамаарах учир сайн мэрийх хэрэгтэй. Таны өрсөлдөгч сэтгэлд тань нийцдэггүй, таарамж муутай байсан ч түүний ажиллах ур чадвар, мэргэжлийн онцлог зэргээс цаг ямагт суралцахыг зөвлөж байна.
Ихэр: Бичиг баримт бүрдүүлэх болон мэргэжлээ ахиулах шалгалт өгөх зэрэг нь маш амжилттай болж таны хүсэн хүлээсэн үр дүнг дуулгана. Аливаа зүйлийг зөв өнцгөөс, болж бүтэх талыг нь түрүүлж харж чадвал саад бэрхшээл үл анзаарагдана гэдгийг санаарай. Бусадтай хийсэн мэтгэлцээн, маргааныг хийсвэр үзэл, хуурамч дүр төрх улам төвөгтэй болгоно.
Мэлхий: Найз нөхөд болон бусад хүмүүстэй харьцах харьцааг хүндрүүлж мэдэхээр зарим нэг мэдээлэл хүлээн авна. Дотоод хүч чадлын илэрхийлэл нь сонгосон замаас хазайснаас илүү сайн зүйл юу гэдгийг харуулна. Хэт их хүсэл мөрөөдөл тань мэдрэлийн ядаргаанд оруулж болзошгүй. Бүх харилцаа нь эмзэг байх тул болгоомжтой хандахыг зөвлөж байна.
Арслан: Ар гэрт ажил ундарч, хол ойроос ирэх зочдыг угтаж авах бололтой. Амралтын өдөр хөл хөдөлгөөн ихтэй, ачаалалтай болж өнгөрнө. Гэр орны болон үр хүүхдүүдтэй холбоотой асуудлуудад нэлээд их хэмжээний эд материал болон мөнгө төгрөг зарцуулж магадгүй. Хувийн амьдралынхаа урт хугацааны төлөвлөгөөндөө өөрчлөлт хийх байх.
Охин: Таны идэвхгүй байдлаас болж бусад ойр дотнын хүмүүсийн ажил хойш татагдаж, тэр хирээр төлөвлөж байсан зүйлүүд бүтэхгүйд хүрч мэднэ. Биеийн хүчний ажил болон дасгал сургуулилт хийх нь таныг үлбэгэр, сул дорой байдлаас гарахад ихээхэн туслах болно. Найз нөхөрлөлийн холбоогоо дээдлэх, түүгээрээ бахархах үе. Сайн найзын зөвлөгөө танд ус агаар мэт хэрэгтэй байна.
Жинлүүр: Томоохон хэмжээний төлөвлөгөө зохиох эсвэл шинэ ажил эхлүүлэх зэрэгт таатай байна. Энэ өдөр хайр дурлалын харилцаанд хамгийн нандин хүсэл мөрөөдөл тань биелж мэдэх юм. Харин ажил хэргийн уулзалт нь хүсэн хүлээж байсан үр дүнг тань авчрахгүй байж мэднэ. Зарим нөхцөл байдлаас болж сэтгэл санааны байдлаа муутгахгүй байх хэрэгтэй.
Хилэнц: Энэ өдөр бүх үг үйлдлээ хяна. Гэхдээ нэг хэвийн баригдмал арга барил бус өөрийн бодож санаснаар зүтгэдэг зангийнхаа ачаар үйл ажиллагаа тань бүтэмжтэй болно. Гэнэтийн уулзалт мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээх болно. Амьдралыг тань тэтгэгч гол хүчин зүйл болсон зүйлд илүү их хүчин чармайлт гаргахыг од эрхэс зөвлөж байна. Ингэж байж эерэг таатай үр дүнг үзэх болно.
Нум: Хувийн амьдралын асуудлаа сайн шалга. Гэхдээ гэр бүлийнхээ төлөө бүх сэтгэл зүрхээ зориулах үед гадна орчинд юу болж өрнөж байгааг ойлгож амжихгүй алдаж магадгүй. Хүрээлэн буй орчинтойгоо ойр байх, байгальд ээлтэй ямар нэгэн зүйл хийх зэргээр эерэг байр сууринаас хандах хэрэгтэй болно.
Матар: Гэр бүл эвтэй найртай, итгэлцэл дүүрэн байна. Та санхүүгийн боломж бололцоо сайн биш байсан ч томоохон худалдан авалт нь гэр бүлийг аз жаргалтай болгоно. Энэ үед амьдралдаа нэлээд том хөрөнгө оруулалт хийх болно. Тэмдэглэлт үйл явдлыг хайртай хүмүүстэйгээ хамт тэмдэглэх амьдралд сайхан дурсамж болон мөнхөрнө.
Хумх: Зарим харилцаа холбоо хууран мэхлэлт болон урам хугаралтыг авчирна. Хувь тавилан таны эсрэг байх хэдий ч та бууж өгөх хэрэггүй. Хэрэв танд хүнд хэцүү ажил үүргийг санал болговол зөвшөөрсний хэрэггүй. Учир нь гэнэтийн үйл ажиллагаанаас амжилт бус уналт, алдаа хүлээж байгааг од эрхэс сануулж байна.
Загас: Зарим харилцаа холбоо хууран мэхлэлт болон урам хугаралтыг авчирна. Хувь тавилан таны эсрэг байх хэдий ч та бууж өгөх хэрэггүй. Хэрэв танд хүнд хэцүү ажил үүргийг санал болговол зөвшөөрсний хэрэггүй. Учир нь гэнэтийн үйл ажиллагаанаас амжилт бус уналт, алдаа хүлээж байгааг од эрхэс сануулж байна.
АДМИН








Нийгэм







