Dark Light
Нийгэм | 2024-08-03

Нийслэлийн хэмжээнд урьд оройны 22:00 цагийн нөхцөл байдлаар

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд 22:00 цагийн байдлаар Налайх дүүрэгт-5, Хан-Уул дүүрэгт-2, Сонгинохайрхан дүүрэгт-1, Баянгол дүүрэгт-1, Баянзүрх дүүрэгт-2, Багануур дүүрэгт-4, нийт 15 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Үүнээс ажиллаж дууссан 9, заавар, зөвлөмж өгсөн 4 дуудлага мэдээлэл байна. НОБГ-аас нийт 158 алба хаагч, 21 автомашин, 22 помптой 539.5 тн ус соруулж, 60 метр далан босгож, 40 метр шуудуу ухаж, 2 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 11 иргэдийг аюулгүй бүсэд гаргасан.

Дээрх дуудлагын 10 буюу 66.6 хувь нь айлын гэр, хашаа усанд автсан, 1 буюу 6.6 хувь нь цахилгаан станц, 4 буюу 26.6 хувь нь нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан дуудлага тус тус эзэлж байна.

Цаг уур орчин шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Туул-Улаанбаатар чиглэлд голын үерийн түвшин 19 см нэмэгдсэн, үерийн аюултай түвшин 39 см бага байна. 

Мөн Туул-Лүн чиглэлд үерийн аюултай түвшин 51 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрээд байна.

Улаанбаатар хотын цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, +16 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00