2024 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Цэвэр агаарт гарч, аялал хийж сэтгэл санаагаа сэргээ. Алжаал ядаргаагаа тайлах боломжийг өөртөө болон ар гэрийнхэндээ гаргаж өгөөрэй. Энэ нь амьдралын таатай таагүй олон үйл явдлын дарамтаас та бүхнийг сэргээх болно. Бие өвдөж тавгүйтвэл цаг алдаж алгууралгүй эмчид ханд. Энэ үед уламжлалт эмчилгээ хэрэглэхэд гэмгүй.
Үхэр: Эзэрхий захирсан зангаасаа салах хэрэгтэй. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж гэр бүл ойр дотнын хүмүүстээ үлгэр жишээ бол. Та өөрийн хүч чадлыг төвлөрүүлж, нэг шугамд зогсож чадвал ирээдүйн амьдрал тань гэрэлтэй, түүндээ итгэл дүүрэн байх болно. Өндөр настай хүмүүс бие биедээ анхаарал халамж тавьж үр хүүхдүүдтэйгээ хөгжилдөхийг хүснэ.
Ихэр: Захирч тушаасан байдлаар бусадтай харьцах хэрэггүй. Энэ бүхэн тань гэр бүлийн уур амьсгалыг орвонгоор нь өөрчилж магадгүй. Гэр бүлийн харилцаа ялихгүй зүйлээс зөрчилд хүрч болзошгүй. Дур мэдэн томоохон худалдан авалт хийхгүй байх үе. Мөн бусдад сөрөг нөлөө үзүүлэх ямар нэгэн зүйл хийхгүй байхыг одод зөвлөж байна.
Мэлхий: Томоохон эрсдэл хүлээх боловч зэрэг ямар нэгэн азтай явдал тохиолдоно. Мөнгө санхүүгийн хувьд тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарна. Таны хичээл зүтгэл гаргаж олон хоног нойр хоолоо умартаж хийсэн ажил тань эхнээсээ үр өгөөжөө өгч эхэлнэ. Гэхдээ таны тооцсоноос илүү их ашиг олох магадлал бага байна.
Арслан: Өмнө нь харж байгаагүй зүйлээ хийх онцгой тохиолдол болно. Энэ нь таны амьдралд мартагдахааргүй дурсамж болж үлдэнэ. Олон ажлын ард гарч, хүч чадлаа мэдэрнэ. Оюуны бүтээл туурвидаг хүмүүс алдартай эрдэмтэн мэргэдийн айлдварыг сонсоход илүүдэхгүй. Өөрийн хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхын тулд үр дүнгээ үзэх гэж яарах бололтой. Энэ үед илүү тэвчээртэй байсан хүмүүс л хожно.
Охин: Амьдралд нэлээд өөрчлөлт гарч болох тул бүх зүйлд бэлэн байгаарай. Бодит байдлаа хүлээж авах сэтгэлийн хаттай, тэнхээтэй байгаарай. Таны авьяас билэг олон хүний анхаарлыг татаж, уран сэтгэмжээрээ нэр хүндээ өсгөнө. Үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс зах зээлд өрсөлдөх сайн бүтээгдэхүүн гаргах томоохон боломж гарч ирнэ. Олдсон боломжоо салхинд тавьж хийсгэж болохгүй.
Жинлүүр: Найз нөхөдтэйгөө нийлж хэн нэгнийг баярлуулах болно. Өмнө амжуулж чадалгүй хойшлуулсан олон ажлын ард гарна. Ажил хэргээ өргөжүүлэх, амжилт олох гарц хайх зэргээр хувийн уулзалт зохион байгуулж магадгүй. Нөлөө бүхий хүний анхааралд өртөх боломжтой үе. Өөрийн үзэл санааг эмх цэгцтэй илэрхийлэх тал дээр сайн анхаар.
Хилэнц: Бүх зүйлдээ эмх цэгцтэй, дэг жаягтай байхыг эрмэлзээрэй. Гэр бүлдээ цаг зав гаргаарай. Үр ашигтай, эрүүл хүнс хэрэглэх нь чухал үе байна. Аж ахуйч байдлаа дээшлүүл. Үр хүүхдээ багаас нь ажилд сургах нь амьдрал дээр гараад ямар ч асуудал тулгарсан барьц алдахгүй болгох юм. Холын хүнээс чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонсож магадгүй.
Нум: Гэр зуур олон ажлыг амжуулж өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Гадагш амжуулах ажлаа ажлын өдөр болгон хойшлуулж зөвхөн аж ахуйн ажилдаа бүхий л анхаарлаа төвлөрүүл. Та амьдралдаа олон өөрчлөлтийг хийхийг хүснэ. Гэвч энэ нь санаснаар болохгүй. Мөнгө төгрөгийн асуудал ч үүсэх магадлалтай. Өөрийн санааг хэрэгжүүлэх гэж нэг хэсэг улайран зүтгэх ч уужуу ухаанаар бодож үзээрэй.
Матар: Таны өөдрөг үзэл санаа хөндлөнгөөс ирэх бүхий л сөрөг хандлагуудыг үргээнэ. Харин олны дунд үүссэн маргаан, үл ойлголцлыг зохицуулах гэж хичээсний хэрэггүй. Эргэлзээтэй, шийдвэрлэж чадахгүй байгаа наймаа арилжаагаа заавал хийх гэсний хэрэггүй. Магадгүй хоосон сурталчилгаанд хамаг мөнгөө зарцуулж болзошгүй.
Хумх: Таны сэтгэлд нийцэхгүй, эргэлзээ төрүүлэхүйц ажилтай тулгарвал шийдвэрлэх хугацааг хойшлуул. Давчуу яаралтай л биш бол хурдан хийх гэж зүтгэх хэрэггүй. Хамтрагчийн тань тэвчээртэй, хүлээцтэй зан нь таны түргэн ааш, бодлогогүй занг засаж өгнө. Аливаа маргаантай асуудалд хэн хэн нь буулт хийх нь хамгийн ухаалаг үйлдэл гэдгийг санаарай.
Загас: Таны сэтгэлд нийцэхгүй, эргэлзээ төрүүлэхүйц ажилтай тулгарвал шийдвэрлэх хугацааг хойшлуул. Давчуу яаралтай л биш бол хурдан хийх гэж зүтгэх хэрэггүй. Хамтрагчийн тань тэвчээртэй, хүлээцтэй зан нь таны түргэн ааш, бодлогогүй занг засаж өгнө. Аливаа маргаантай асуудалд хэн хэн нь буулт хийх нь хамгийн ухаалаг үйлдэл гэдгийг санаарай.
АДМИН








Нийгэм







