Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээр 2 өдөр орсон борооны улмаас А0102 дугаартай Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн 161-163 дахь км замын хөвөө нурсан. 195 дахь км замын хөвөө эвдэрсэн.
231-233 дахь км замын хөвөө нурсан бөгөөд зорчих хэсгийн зам хэвийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
258 дахь км замын гүүрний зорчих хэсгийн 1 эгнээ нурсан тул түр зам гаргаж том оврын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангуулж алба хаагч зохицуулалт хийн ажиллаж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үер, усны аюул, аянга цахилгаанаас болгоомжилж аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
АДМИН








Нийгэм







