Dark Light
Нийгэм | 2024-08-04

Дэлхийн шилдгүүд УДБЭТ-ын тайзнаа тоглолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АПУ компани 100 жилийн ойн баярт зориулсан дэлхийн сонгодог урлагийн оддын “Сentennial Celebration” тоглолт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тоглогдлоо.

“Сentennial Celebration” тоглолтод Дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго, энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л том тайзнаа дуулж, гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нар уригдан ирж УДБЭТ-ын Симфони оркестрын хамтаар сонгодог урлагийн түүхэнд дурсагдах гайхамшигтай тоглолтыг Монголын үзэгчдэдээ толиуллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10